Бээжингийн намын хорооны шинэ нарийн бичгийн даргын нэрийг өчигдөр зарлав. Го Зиньлун 2002 оноос нийслэлийн намын байгууллагыг тэргүүлж байсан Лю Цийг орлов.

Бээжингийн ХКН-ын байгууллагын удирдлага солигдсон нь энэ намар хуралдах ХКН-ын ХУ111 их хурлын өмнөх чухал үйл явдлын нэг болсон. Ляонин мужийн намын удирдлага өнгөрсөн оны 10-р сард солигдсноос хойш намын бага хурал бүх муж, өөртөө засах орон, хотод болжээ. Үүний үр дүнд намын байгууллагын дээд боловсон хүчний бүрэлдэхүүн залуужав. 50-д бүр 60-д онд төрсөн хүмүүс 40-д оны үеийнхнийг сольж байна. Мужийн намын хорооны товчооны гишүүдийн дундаж нас 58 болжээ.

Бээжингийн намын байгууллагын шинэ тэргүүн Го Зиньлун энэ сард 65 хүрнэ. Тэрээр Бээжингийн намын хорооны нарийн бичгийн даргаар сонгогдсон явдал ХКН-ын ТХ-ны УТТ-ны гишүүн болох замыг түүнд нээж байна. Гэвч тэрээр шинэ албан тушаал нэгэн хугацаанд хашина гэж олонхи ажиглагч үзэж байна. Туршлагатай удирдагч Го Зиньлун нийслэлийн нийгмийн байдлыг тогтворжуулахын хамт засгийг шинэ удирдагчид залгамжуулах бэлтгэл хийх бололтой.Го Зиньлун бол үнэхээр туршлагатай удирдагч юм. Тэрээр Бээжинд 2007 оноос ажиллаж байгаа хийгээд сүүлийн жилүүдэд нийслэл хотын захиргааны дарга байсан. Түүнийг дээд удирдлагаас найр тавьсны үр дүнд сонгосон байх гэж Москвагийн УИС-ийн Ази Африкийн орнуудын дээд сургуулийн дэд захирал Андрей Карнеев үзэж байна. Тэрээр хэлэхдээ

«Энэ бага хурлыг 5-р сард хийхээр төлөвлөсэн билээ. Чунциний бага хурлыг ямар учраас хойшлуулсан нь одоо тодров. Го Зиньлуныг сонгох асуудлыг шийдвэрлээгүй учир Бээжингийн бага хурлыг бас хойшлуулжээ. Бээжин бол нэн чухал том хот юм. Иймээс хотын намын байгууллагын удирдагч дээд удирдлагын бүрэлдэхүүнд ордог» гэв.

Го Зиньлун Ху Зиньтаогийн нэгэн адил Зянсу мужид төрсөнд Андрей Карнеев анхаарлыг хандуулав. Түүнчлэн БНХАУ-ын өнөөгийн төрийн тэргүүний нэгэн адил Түвдийн өөртөө засах оронд ажилласан юм. Түүнээс гадна Го Зиньлун Ху Зиньтаогийн өвөг дээдэсийн өлгий Аньхай мужийн намын байгууллагыг тэргүүлсэн аж. Хонконгийн хэвлэлд мэдээлснээр Го Зиньлун Ху Зиньтаогийн ойрын хамтран зүтгэгч хэмээн зарим шинжээч үзэж байна. Түүнийг сонгосноор 2013 онд нам төрийн албан тушаалаа орхих удирдагчаас улс төрийн нөлөө цаашид үзүүлнэ.

Го Зиньлун сонгогдсноосоо хойш хэлсэн үгэндээ «сурах маягийн намын байгууллагыг» бий болгохыг уриалжээ. Түүний хэлснээр намын гишүүд «хичээнгүйлэн сурч, буурьтай эргэцүүлэн бодох ёстой» Энэ нь намын удирдлага авилгал ба нийгмийн давхрагын ялгаад сэтгэл түгшиж байгааг харуулсан гэж Андрей Карнеев үзэж байна. Саяхан огцоруулсан Чунцин хотын намын хорооны нарийн бичгийн дарга Бо Силайн намын дүр төрхэд учруулсан хохиролыг нөхөх хэрэгтэй.КН-ын удирдлага намаа цаг үеийн сорилтын хариуд арга хэмжээ авах төдийгүй шинийг сурч, өөрчлөгдөхэд бэлэн байгаа байгууллага гэдгийг харуулахыг хичээж байна. Энэ нь ХКН-ын их хурлын баримт бичгүүдэд тусгалаа олох байх.