ЕХ-ны орнуудад ираны нефтийг импортлоход нь АНУ хориг арга хэмжээ авсаны  Иран Ормузын хоолойг хаахыг АНУ зөвшөөрөхгүй. Энэ тухай хариуд Вашингтонд болсон хэвлэлийн бага хурлын үеэр АНУ-ын Төрийн департаментын нарийн бичгийн дарга Виктория Нуланд мэдэгдлээ. Өмнө нь мддээлж байснаар, Ираны парламентын аюулгүй байдал болон олон улсын бодлогын  асуудлын хороо Ормузын хоолойг хаах төслийг боловсруулаад байсан. Иранчууд тус улсын нефтийг импортлохоос татгалзсан хориг арга хэмжээнд нэгдэн орсон орнууд руу явах нефтийг зөөгч хөлөг онгоцнуудын замыг хаахыг хүсч байгаа юм. Нуландын тэмдэглэж байгаагаар, ийм шийдвэр нь олон улсын хууль тогтоомжийг үл тоож байна гээд, учир нь булан нь олон улсын усан замд харъяалагддаг гэлээ. Одоогийн байдлаар Персийн булан болон зэргэлдээх Арабын тэнгист америкийн гавшгай сөнөөгч онгоцны хоёр бүлэг байгаа. Бүлэг бүр 100 далавчит пуужинтай бөгөөд тэдгээрийн үйлчилгээний радиус нь 1,6 мянган км аж.