Ливийн парламентын сонгууль явагдах ёстой 7-р сарын 7-ны өдөр хүртэл хэдхэн хоног үлдээд байна.Сонгуулийн өмнөх байдал дээд цэгтээ хүрээд байна. Өчигдөр үдэш Бенгазид сонгуулийн хорооны байрыг эзлэн авчээ. Хэдэн зуун хүн төхөөрөмжүүдийг эвдлэн сүйтгэ, саналын хуудсуудыг устган шатаажээ. Босогчид ирэх сонгуульд Ливийн зүүн хэсэгт илүү суудал өгөхийг шаарджээ. Тэд тус улсын нягтралтай хүн амтай баруун хэсгийн дүүргүүдийн адил депутатын суудлыг Киренакид хүсч байна.

”Оросын дуу хоолой” Үндсэний шилжилтийн зөвлөлийн төлөөлөгч, улс төрийн болон олон улсын асуудал хариуцсан хорооны тэргүүн Фахти Баджатай холбогдож, түүнээс байдлыг тайлбарлахыг хүссэн юм.

«Үнэхээр ийм дайралтууд гарсаар байна. Юуны өмнө эдгээр дайралтуудын цаана тус улсад холбооны хэмжээнд өөрчлөлт явуулахыг шаардсан хүмүүс зогсч байна. Одоогийн тохиолдол нь эхнийх биш юм. Өнгөрсөн долоо хоногт ийм үйл явдлууд нь Бенгази, Себхе болон бусад хотууд, дүүргүүдэд болж өнгөрсөн. Мэдээж хэрэг, энэ бүгд Үндэсний шилжилтийн зөвлөл болон засгийн газарт тодорхой түгшүүр бий болгож байна. Гэхдээ бид сонгуулийг хойшлуулахгуй,өмнө товлосноороо 7-р сарын 7-нд явуулах гэж байна» гэж Фахти Бадж хэллээ.

Ливийн байдалтай холбогдуулан тус улсад суугаа ОХУ-ын Элчин сайд Алексей Подцеров “Оросын дуу хоолой” радиод өгсөн ярилцлагадаа тэмдэглэхдээ:

«Киренакид үеийн үед салган тусгаарлах үзэлтэнүүд хүчтэй байсан. Тиймээс тухайн цагтаа Муаммар Каддафи орон нутгийн эрх баригчдад итгэл өгдөггүй байсан. Харин одоо бол болох ёстой юм болж байна. Төвийн засаглал сул дорой. Ихэнхи газруудад засаг огт үгүй, гэтэл нөхцөл байдлыг зэвслэглэсэн отрядууд хянаж байна. Мэдээж хэрэг, ийм тохиолдолд төвөөс зугтаах хандлагууд гарч эхлэнэ.

Тэр тусмаа одоогийн байдлаар Киренаки засгийн байгууллагууд дунд маш сул төлөөлтэй байгаагийн дотор Үндэсний шилжилтийн зөвлөл ч орж байна. Ирээдүйд ийм байдал нь өөрчлөгдөх бололтой. Ингэхдээ ливийн нефтийн ихэнхи хэсгийг чухамдаа энд олборлодог юм шүү. Ийм тэгш бус тэнцэл нь мэдээж хэрэг орон нутгийн омгуудад яавч таалагдахгуй байгаа. Одоо тэд хэдэн сарын өмнө албан бусаар тунхагласан тусгаар тогтнолынхоо төлөө тэмцэж байна. Харин ирээдүйн таамагийн тухай гэвэл хандалгууд өсч мэдэхээр байна. Тэгээд Киренаки нь тусгаар тогтнол хүсэхгүй гэх хувилбар үгүй юм» гэв.

Гэхдээ ирэх сонгууль нь энэхүү байдлыг сайжруулахад үндэс суурь болж мэдэх ч юм билүү? Энэ тухай Алексей Подцероб хэлэхдээ:

«Ямар нэгэн хэмжээнд тийм юм шүү. Юутай ч гэсэн ард түмний сонгосон засаг гарч ирнэ. Гэхдээ санал хураалтаар улс орны тогтвортой байдлыг бүрэн хэмжээгээр тогтвортой болгох боломжгүй юм. Омгуудын цэргүүдэд их хэмжээний зэр зэвсэг байгаа цагт бодит засаг омгуудад байхаас, төвийн засгийн газарт биш юм. Мао Зедуны хэлсэн нэгэн зүйлийг санаж байна л даа” Винтовка засаглалыг төрүүлдэг” гэж. Одоогийн Ливи үүнийг тод гэрчилж байна. Омгууд зэвсэглэсэн байгаа цагт, омгуудын цэргүүд тоо хэмжээгээрээ улсын байнгын армийг давж байгаа цагт, хэнийг ч сонгож болно, гэхдээ сонгогдсон засагт бодит засаглал төдийлөн их биш байх болно» гэлээ.

Шинжээчид Ливийн эрх баригчид одоогийн дуудлагуудтай өөрийн хүчээр тэмцэх боломжгүй гэж үзэж байна. Үүнтэй холбогдуулан Орос улсын ерөнхийлөгчийн Африкийн асуудал хариуцсан тусгай төлөөлөгч Михаил Маргелов өмн.ө нь нэг асуулт тавьсан юм: Ливийн анд нөхдүүдэд буюу нөгөө Үндэсний шилжилтийн зөвлөл болон Муаммар Каддафийн дэглэмийн хоорондын мөргөлдөөний үед олонтоо уулзалт хийгэд байсан нөхдүүдэд тус улсыг үндэсний эвлэрэлд хүргэхийн тулд одооноос зуучийнхаа тусламжийг оруулахын хамт, жинхэнэ найрсаг зангаа харуулж, Ливид тусламж үзүүлэх цаг нь ирсэн биш үү?”.