Якутын «Ленские столбы» гэдэг байгалийн нөөцийн газар ЮНЕСКО-гийн дэлхийн өвийн цэст багтав. Санкт-Петербургад олон улсын байгууллагын 36-р чуулганаар энэ тухай шийдвэрийг батлажээ. ЮНЕСКО-гийн шинжээчид дэлхийн 29 улсын 36 объектыг авч үзэж, сибирийн байгалийн гайхамшгийг зүй ёсоор үнэлэв.

Дархан цаазтай газар 1 сая гаруй га бүхий талбайтай. Түүнийг дөнгөж 20 жилийн өмнө байгуулсан боловч, эндхийн олон зуун сая жилийн түүхтэй ландшафтын онгон байдлыг хэвээр хадгалжээ. Юуны түрүүнд 530 сая жилийн тэртээ бий болсон Ленские столбы хэмээх огцом хадныг дурдая. Голын ус, салхи түүнийг онцгой хэлбэртэй болгожээ. Лена мөрний эрэг хавьд эдгээр хад олон арван км урт зурвас эзлэж байна.Энэ байгалийн хосгүй байгууламж гариг дэлхийн геологийг судлахад нэн чухал гэж БНСаха(Якут)Улсын гадаад харилцааны дэд сайд Фаина Соколова мэдээлээд «Кембрийн үеийн маш олон малталтыг «Ленские столбы» байгалийн нөөцийн газарт олж байна» гэв.

Энэ бүс нутаг хүн төрөлхөтний түүхийн олон баримт агуулж байна. «Дюринг-Юрях» эртний хүний бууцыг үүнтэй холбогдуулан дурдая. Археологчид энд хөдөлмөрийн эртний чулуун зэвсэг олжээ. Урьд ийм зэвсэг зөвхөн Африкт олсон учир мөн тивийг хүн төрөлхөтний өлгий хэмээн үзсэн билээ. Одоо ийм таамаглал эргэлзээтэй болсон гэж Оросын ШУА-ийн Газар зүйн хүрээлэнгийн дэд захирал Аркадий Тишков хэлээд

«Эдгээр бууц бүр 3 сая жилийн түүхтэй. Тэдгээр хүн Африк гаралтай гэсэн таамаглалыг няцааж байна. Хэдэн сая жилийн тэртээ цаг уурын байдал огт өөр байсан. Эдгээр бууц Якутын өнөөгийн хахир хүйтэн уур амьсгаласас өөр нөхцөлд бий болсон.Тэдгээр хүний илүү эрт гарал үүслийг нотлон харуулж байна» гэв.

Арктикийн «тукулан» элсэн цөл гэгч «Ленские столбы» дархан цаазтай газарт байгаа. Энэ нь хойд өргөрөгийн хувьд гэнэтийн үзэгдэл болсон. Энд 40 хэм халуун болдог. Элсэн цөлд Якутын хүйтэн өөр бүст ургахгүй өмнөдийн ургамал дайралдана. Арслан заан, бизон зэрэг сөнөсөн амьтны ясан хүйтэн элсэн цөл гэгч барагцаалбал 20 мянган жилийн тэртээ ид хөгжсэнийг тусган харуулж байна. Энэ гайхамшигт бүс дэлхийн аялагчдын сонирхолыг татаж байна. Дархан цаазтай газар ЮНЕСКО-гийн дэлхийн өвийн статустай болсон нь гариг дэлхийн хосгүй өнцөг булангийг хэвээр хадгалах боломж олгох юм.