«Дэлхийн хэвлэл мэдээлэл:ХХ1 зууны сорилт» дээд хэмжээний уулзалт 7-р сарын 5-7 өдрүүдэд Москвад болно. Оросын ИТАР-ТАСС агентлагаас дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулж байна.

Дэлхийн 102 орны 213 хэвлэл мэдээллийн хэрэгслийг төлөөлөх 300 гаруй удирдагч,  форумд анх удаа оролцоно. Түүнчлэн олон улсын 9 байгууллага ба дэлхийн хэвлэл мэдээлийн холбоодын удирдагчид дээд хэмжээний уулзалтад оролцохоор ирнэ. Дэлхийн хэвлэл мэдээллийн дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулах хорооны дарга, ИТАР-ТАСС-ын Ерөнхий захирал Виталий Игнатенко форумыг нээж үг хэлнэ. ОХУ-ын Улсын хурлын доод танхимын дарга Сергей Нарышкин дээд хэмжээний уулзалтад оролцогчдын өмнө үг хэлж, цугларагсадын асуултад хариулах юм.

Гурван бүгд хуралдаанд оролцогчид дараахь сэдвийг хөндөж ярина:

-ХХ1 зууны мэдээллийн сорилт ба дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл: хэвлэл мэдээлийн хэрэгслээс сөргөлдөөн, хувьсгалын нөхцөлд гүйцэтгэх үүрэг

- Эдийн засгийн хямралын нөхцөлд хэвлэл мэдээллийн хэрэгсэл орших загвар.Төр, бизнесийн үүрэг

-Ирээдүйн мэдээлэл: уламжлалт хэвлэл мэдээллийн хэрэгслийн хувьсалын үндсэн хандлага

Секцийн хуралдааныг цахим хэвлэл мэдээллийн хэрэгсэл ба олон нийттэй харилцах сүлжээний хөгжил, бизнес хэвлэл мэдээллийн хэрэгслийн харилцан ажиллагаа, өнөө дэлхий дэх сэтгүүлчийн ёс суртахүүн зэрэг асуудалд зориулна.

«Бидний хэвээр хадгалж ирсэн Орос» гэдэг гадаадын орос хэлтэй хэвлэлийн түүхийн тухай үзэсгэлэн дээд хэмжээний уулзалтын хүрээнд ажиллана.