2012 оны эхний хагаст Хятад сансрын 10 хөөрөлт хийж тэргүүний байр эзлэсэн тухай өнөөдөр «Интерфакс» агентлаг оросын «Энергомаш» үйлдвэрлэл-эрдэм шинжилгээний нэгдлийн мэдээллийг үндэслэн уламжлав. 9 хөөрөлт хийсэн Орос хоёрт, 8 хөөрөлттэй АНУ гуравт тус тус оров. Arianespace компани 3, Япон, Энэтхэг, Иран, БНАСАУ ба Sea Launch компани тус тус 1 хөөрөлт хийжээ. Энэ завсар дэлхийд нийт 35 сансрын хөөрөлт хийсэн. Гурван хөөрөлтийн нэгэнд нь «Энергомаш» нэгдлийн бүтээсэн хөдөлгүүрийг хэрэглэснийг мэдээлэлд тэмдэглэжээ. Энэ нэгдлийн хөдөлгүүрийг оросын «Протон», «Союз», «Зенит» пуужингууд ба америкийн «Атлас-5»-нд хэрэглэжээ.