“Азийн хүүхдүүд” олон улсын спортын тоглолтууд Якутад эхэллээ. Тэмцээнд биеийн тамир спортын 20 төрлөөр Якутск, Мирный болон Нерюнгри хотуудад өрсөлдөнө. Тоглолтуудад 26 орны 3 мянга орчим хүүхдүүд оролоцох төлөвтэй байна. Якутскад хорь орчим баг тамирчид хүрэлцэн ирээд байгаагийн дотор Сибирийн баг тамирчид байна.

Одоогийн байдлаар хамгийн их бүрэлдэхүүнтэй багаар Монгол улсын баг тодроод байна. Тэдний багийн бүрэлдэнүүнд 152 хүн оржээ.

“Азийн хүүхдүүд” спортын тоглолтууд нь 1996 онд Олимпийн хөдөлгөөний 100 жилийн ойг тохиолдуулан анх зохион байгуулагдсан. Чухамдаа “Азийн хүүхдүүд” тоглолтууд нь “томчуудын “Олимпийн тоглолтуудын нэгэн адил өсвөр үеийнхний биеийн тамир спортын дээд чуулган бөгөөд цар хүрээний хувьд арай бага юм. Тоглолтуудыг зохион явуулах маш олон тооны спортын объектууд, олимпийн хотхон, тусгай мэдээллийн болон тээврийн сүлжээ, аюулгүй албаны систем зэрэг ажиллаж байна. Мөн соёлын сонирхолтой хөтөлбөрийг боловсруулаад байна.

Саха улсын одоогийн тэргүүн Егор Борисов олон улсын “Азийн хүүхдүүд” спортын их наадмыг зөвхөн Якутскад /САХА/ төдийгүй дэлхийн бусад орнуудад явуулах саналтай байгаагаа мэдэгдсэн. Ингэхдээ завсар нь нэг удаа Якутскад зохион явуулж байх бөгөөд энэ нь тус улсын “спортын хөгжлийг урамшуулсаар “ байх болно гэжээ.