Өмнөд-Солонгосын сөрөг хүчний нэгдсэн намын тэргүүн Ли Хэ Чан тус улсын ерөнхийлөгч Ли Мен Бакаас засгийн газар Японтой цэргийн маргаантай гэрээ байгуулахыг нууцаар оролдсонд уучлал гуйхыг шаардав. Энэ тухай лхагва гаригт орон нутгийн ХМХ –үүд уламжилжээ. 7-р сарын 16 нд Өмнөд-Солонгосын парламент анхныхаа бүгд хуралд цугларах өдрийг уучлалт гуйх хамгийн сүүлийн хугацаа гэж Ли Хэ Чан заажээ. Тэрбээр, төрийн тэргүүнийг ерөнхий сайд Ким Хван Сик болон энэ хэрэгт холбообтой бусад хүмүүсийг огцруулахыг уриалжээ. Түүнчлэн, Ли Хэ Чан нь Ли мен Бакад Өмнөд-Солонгосын нутаг дэвсгэр дээр японы цэргүүд болон зэвсэгийг авчирч мэдэх энэнхүү гэрээнд гарын үсэг зурахаас татгалзах санал тавьжээ. Гэтэл төрийн тэргүүний үзэж байгаагаар, энэхүү гэрээг батлах нь Өмнөд-Солонгосын сонирхолд нийцэж буй юм. Энэ баримт бичиг нь олон улсын хоригуудыг эс харгалзан цөмийн болон пуужингийн хөтөлбөрүүдээрээ бүс нутагт заналхийлэл бий болгоод байгаа БНАСАУ- ын тагнуулын мэдээсэлтүүдийн солилцоог хоёр хөрш улсад хялбаршуулахад чиглэгдсэн юм гэж ХМХ -үүд цохон тэмдэглэж байна. Сөрөг хүчний удирдагчийн үзэж байгаагаар, энэхүү гэрээ нь орчин үеийн шаардлагад нийцэхгүй байгаа аж. Өмнө нь мэдээллэж байснаар, 6-р сарын 29-нд өмнөд-солонгосын тал Японтой цэргийн нууц мэдээллийг солилцох тухай гэрээнд гарын үсэг зурах албан ёсны ажиллагааг түр хойшилсон. Гарын үсэг зурах ёслол нь Үндэсний хурлын зөвшилцөөн явуулах шаардлагатай байгаа нэрэн дор хойшлогдсон. Хоёр улсын хоорондын энэхүү гэрээ нь 1945 оны японы колончлолоос чөлөөлөх дайнаас хойш байгуулж байгаа цэргийн салбарын анхны гэрээ юм.