Орос улсын ерөнхий сайд Дмитрий Медведевын Кунашир аралд аяласан явдал Японы байр суурьтай нийцэхгүй байгаа төдийгүй гүн харамсал төрүүлүж байна. Энэ тухай Токиод болсон хэвлэлийн бага хурал дээр тус улсын ЗГ ын ерөнхий нарийн бичгийн дарга Осаму Фудзимура мэдэгджээ. Тэрбээр үүний өмнө Японы ГХЯ наас гаргасан мэдэгдэлийг бараг үг бүрчлэн иш татлаа. Аялал нь япон-оросын харилцаанд эерэг уур амьсгал бий болгоход сөргөөр нөлөөлж болох юм. Оросын талын үзэж байгаагаар энэ бол ердөө тус улсын дотоод аялал, гэхдээ талууд бүрт өөрийн нутаг дэвсгэрийн шийдвэрлэх хандлагууд байдаг. Тиймээс Япон улс өөрийн эсэргүүцэлийг илэрхийлсэн гэж Фудзимура тайлбарлав. Сая ерөнхий сайд Кунашир аралд шалгалтын аялалаар очсон. Японы ГХЯ үүнтэй холбогдуулан Японд суугаа ОХУ-ын Элчин сайд Евгений Афанасьевт эсэргүүцэл илэрхийлсэн. Өмнөд Курилын арлууд нь ОХУ болон Япон улс хоорондын олон жилийн нутаг дэвсгэрийн маргаантай асуудал болсоор ирсэн. Токио нь 1855 онд хоёр талын байгуулсан худалдаа, хилийн тухай гэрээнд тулгуурлан Курилын цуваа арлуудын Итуруп, Кунашир, Шикотан болон Хабоман дөрвөн арлыг санаархаж байдаг. Москвагийн байр суурь бол өмнөд Курилын арлууд нь Длэхийн хоёрдугаар Дайны дүнд ЗСБНХУ-ын бүрэлдэхүүнд орсон бөгөөд эдгээр арлууд дээр Орос улс тусгаар тогтнолтой төдийгүй үүнтэй холбоотой олон улсын хууль эрхийн бүрдүүлэлт нь эргэлзээгүй юм.