ЮНЕСКО Орос улсын Астраханий дундад зууны үеийн цайз, Ижил мөрний Угличийн болон Псковыг /тус улсын хойд хэсэг / Дэлхийн өвд оруулах мэдүүлэгийг хүлээн авчээ. Ийм шийдвэр нь Санкт-Петербургэд болж өнгөрсөн дэлхийн өвийн чуулганаар хэлэлцжээ. Эдгээр түүх-уран барилгын цогцолборууд буюу “кремлүүд “нь тухайн цаг үедээ хүчтэй хамгаалалтын байгууламжууд болж байсан юм. Гэхдээ эдгээр барилгуудын уран нарийн хийц болон тэнд байгаа үнэн алдартны шашны сүмүүд онцгой сонирхолыг татаж буй юм. ЮНЕСКО гийн жагсаалтанд оросын шинэ объект –“Байгалийн цэцэрлэгт хүрээлэн “ Лэна дахь шонгууд” зүй ёсоор орж байна. Энэ нь Якутскийн Лена мөрөнг даган олон км үргэлжлэх гайхалтай байгаль дундах хад асгадын дүр зураг юм.