Холбооны улсын Алс-Дорнодын их сургуулийн оюутнууд хоёр жил дараалан дэлхийн робот техникийн аврага боллоо. Энэ удаагийн олон улсын уралдаанд усан доорх теле удирдлагын MATE International ROV Competition төхөөрөмжөөр 8 орны оюутны 23 баг оролцожээ.

Оюутны бүтээлийг шалгаруулах нэр хүндтэй уралдаан тэмцээн нь америкийн Орландо хотод /Флорида муж/ зохиогдсон юм. Уралдааны сэдэв дэлхийн хоёрдугаар дайны үед далайн усны ёроолд живсэн хөлөг онгоцнууд юм. Тэдгээр онгоцнуудын  түлш үлдсээр байгаа юм. Энэ бол экологийн бодит заналхийлэл юм. Арга хэмжээнд оролцогчид тус хөлөг онгоцнуудаас түлшийг аюулгүйгээр салгаж авах аргуудыг боловсруулах ёстой юм гэж Владивосток хотын оюутны багийн удирдагч 25 настай Сергей Мун тэмдэглээд

«Уралдааныг зохион байгуулагчид болох америкчууд бидэнд судалгааны даалгавар болгож “СС Гарнер“ хөлөг онгоцны макетаас түлшийг суллах санал тавьсан юм. Америкийн шатахуун зөөх онгоц Мексикийн булангаас гарахдаа живсэн. Энэ хөлөг онгоцыг судлах ёстой байлаа. Байршилын карта зураг, онгоцын хэсгүүдийг судлах, баканд ойртож, түлшийг юүлэхийн тулд тулгуур шонг шилжүүлэх зэрэгт судлагаа хийх ёстой байлаа» гэлээ.

Даалгавар биелүүлэхийн тулд багуудад 15 минут өгөгдсөн юм. Алс-Дорнодын оюутнууд энэхүү даалгаварыг гайхамшигтай биелүүлж шүүгчдээс 260 оноо авсан.Харьццулахын тулд: 9-р байрыг эзэлсэн Гонконгийн баг 60 оноотой байсан юм. Оросын оюутнууд өөрийн усан доорх төхөөрөмжийг хагас жил угсарсан. Төхөөрөмж маш авсаархан болжээ. Робот нь усан доор тусгай удирдлагын туслалцаатай чөлөөтэй хөдөлж байсан бөгөөд кабелаар жолоодлогыг удирдаж байсан юм. Алс-Дорнодын их сургуулийн оюутны баг 9 төрөл бүрийн мэргэжлийн оюутнуудаас бүрдэж байсан. Тэмцээн дээр хүн бүр өөрийн хэсгээ хариуцаж байсан гэж багийн ахлагч компьютерийн аюулгүй байдлын ирээдүйн мэргэжилтэн 5 курсийн оюутан Андрей Сахаров тэмдэглээд

«Хэн нэг нь жолоодогч болж кабелийг хянаж байхад,бас нэг нь гакрын зургийг зохионо, хэн нэг нь нефть асгарахыг хянах г.м. Ингээд усан доорх төхөөрөмжийг бүтээхдээ хүн бүр өөрийн үүрэгтэй: хэн нэг нь программ хийнэ, бас нэг нь цахим техник харгиуцана, хэн нэг нь зохион бүтээнэ» гэв.

ОХУ-ын ШУА-ийн Алс-Дорнодын салбарын тэнгисийн технологийн тулгамдсан асуудлын хүрээлэнгийн эрдэмтэдийн удирдлага дор оюутнууд телеудирдлагатай роботыг бүтээжээ. Залуус өөрийн мэдлэг чадвар, ур ухаанаа үнэхээр гаргасан гэж тэдний халамжлан хүмүүжлэгч техникийн ухааны доктор Александр Щербанюк хэлээд

«Энэ бол маш том ялалт шүү. Залуус энэ амжилтандаа маш их баяртай, урамтай байгаа. Тэд энэхүү ялалтынхаа дүнд өөрсдийн боловсролын түвшин болон тэдний бүтээсэн зүйл гадаадынхаас ч өчүүхэнч ялгаагүй гэдгийг ухамсарласан юм» тэмдэглэлээ.

Олон улсын оюутны уралдаант тэмцээнийг зохион Тэнгисийн ирээдүйтэй боловсролын технологийн төвөөс /Marine Advenced Technology Education Centre –MATE Centre/ зохион байгуулсан. Тус төв нь 2002 оноос эхлэн уг арга хэмжээг зохион явуулж ирсэн. Алс-Дорнодын их сургуулийн оюутны баг таван удаа оролцож байгаа бөгөөд сүүлийн хоёр жил эхний байруудыг эзлэж байна.