2012 оны эхний 6 сард өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулж үзвэл орос улсын гадаад нийлүүлэлт 14 % өссөн бөгөөд энэ нь 6,5 тэрбум долларт хүрээд байна. Эдгээр тоо баримтуудыг Оросын ерөнхийлөгч Владимир Путин даваа гаригт цэрэг-техникийн тулгамдсан асуудлаар хийсэн хуралдааны үеэр хэлсэн үгэндээ тэмдэглэсэн юм. Путин мэдэгдэхдээ, оросын зэвсэгийг экспортлох захиалга 43 тэрбум долларын түвшинд байна гэлээ.

Зэвсэглэлийн экспорт нь Оросын хувьд нэгэн бахархал юм. Чухамдаа энэ салбар бол оросын дэлхийн зах зээл дээр өндөр технологийн бүтээгдэхүүнтэй гарч, амжилт олох үндэсийн нэг юм. 1990-ээд оны турш, 2000 оны эхний хагасд зэсвэгийн экспорт нь Оросын батлан хамгаалахын аж үйлдвэрийн олон салбаруудын хувьд оршин тогтнохын төлөө үе байсан юм. Төсвийн хомсдолын улмаас оросын арми энгийн зэвсэгээ ч бараг худалдаж авч чадахгуйд хүрээд байсан юм.

Одоо бол байдал өөрчлөгдсөн. Өнөөдөр оросын батлан хамгаалахын аж үйлдвэр ихэнхдээ дотоодын хэрэглэгчид болох ОХУ-ын БХЯ, ДХЯ, Холбооны аюулгүй албаны хэрэгцээг хангахаар ажиллаж байна. Оросын техник  зэвсэгийн системийг дэлхийн 55 орон худалдаж авч байгаагийн дотор Хятад, Энэтхэг, Алжир, Вьетнам, Венесуэл, АНУ гэсэн орнууд юм.

Орос улсын цэрэг-техникийн салбарт хамтын ажиллагаатай томоохон түншээр Энэтхэг улс хэвээр үлдсээр байна. Тус улстай лицензээр СУ-30 МКИ, Т-90С танкууд, нисдэг тэргүүдийг хамтран үйлдвэрлэж байгаа төдийгүй BrahMos пуужинг хамтран үйлдвэрлэх юм.Одоогийн байдлаар Энэтхэгийн Тэнгисийн цэргийн хүчинд зориулсан Викрамадитья онгоц тээгчийн туршилт явагдаж байгаа бөгөөд МиГ-29К тавцантай онгоцыг үргэлжлүүлэн нийлүүлсээр байна. Нөгөөтэйгүүр, 2011 онд Оросын томоохон сэтгэл гонсойлгосон зүйлийн нэг бол энэтхэгийн ТЦХ-нд 126 онгоц нийлүүлэх уралдаанд ялагдсан явдал юм.

Вьетнам улс Су-30МК2 сөнөөгч онгоцуудыг болон ТЦХ-ий төөрөл бүрийн техникийг худалдаж авах юм. Өнгөрсөн жилийн чухал нийлүүлэлтийн нэг бол Угандад Су-30МК2 6 сөнөөгч онгоц  бусад төрлийн зэвсэг нийлүүлсэн бөгөөд нийт 740 сая долларын өртөгтэй аж. Ингээд Орос улс нь африкийн зах зээл дээр ирээдүйтэй байр сууриа буцаан авч чадлаа. ТУХН орнууд дунд оросын томоохон худалдан авагчаар Азербайжан улс байгаа бөгөөд тус улсад агаараас эсэргүүцэх систем  нисдэг тэргүүд, хуягт танкуудыг нийлүүлж байна.

Орос-Хятадын цэрэг-техникийн хамтын ажиллагаа нь нилээд урт хугацаанд зогсонги байдалд байсны дараа 2011 онд сэргэсэн. “Рособронэкспорт” компаний ерөнхий захирал Анатолий Исайкины үзэж байгаагаар бол БНХАУ-тай байгуулсан шинэ гэрээгээр өнгөрсөн жилийн нисэх хүчний нийлүүлэлтийн нийт хэмжээ тэрбум доллараас давжээ. Оросын нисэхийн хөдөлгүүрүүдийн хувьд гэвэл стратегий болон боловсруулалтын төвийн шинжээч Василий Кашин “Оросын дуу хоолойн” сурвалжлагчид мэдэгдэхдээ

«Одоо оросын хөдөлгүүрүүдийн нийлэл тээс Хятад улсад үйлдвэрлэж байгаа дөрвөн төрлийн онгоцны хувь заяа шалтгаалж буй юм. Энэ АЛ-31Ф загварын хөдөлгүүртэй J-11 сөнөөгч онгоцууд, АЛ-31ФН хөдөлгүүртэй J-10 РД-93 сөнөөгч өболон FC -1 онгоцнууд болоод Д-30КП2 хөдөлгүүртэй Н-6К бөмбөгдөгч онгоцнууд юм. Орчин үеийн хятадын цэргийн онгоцнуудаас JH -7A ганц оросын моторгүй хийгдсэн техник байгаа. Өөрийн нисэхийн хөдөлгүүрүүдийг болосруулахад нилээд амжилтанд хүрээд байгаа Хятадын үйлдвэрлэгчид нь одоохондоо илүү боловсронгуй, өндөр найдвартай оросын хөдөлгүүрүүдийг ашиглахаас аргагүй байгаа юм» гэлээ.

Василий Кашины ярьснаар, өнгөрсөн болон энэ жилүүдэд хөдөлгүүрүүд нийлүүлэх тухай шинээр томоохон гэрээнүүдийг байгуулаад байгаа ажээ. Хятадын гэрээнүүд нь москвагийн “Салют” заводыг АЛ-31Ф хөдөлгүүрийг үйлдвэрлэхэд хэдэн жил ачааллаж байгаа юм.

Хятад улс оросын радиолокацын хяналтын Ка-31, тээврийн Ми-17 нисдэг тэргүүдийг үргэлжлүүлэн худалдан авсаар байгаа юм. Өмнө нь БХЯ-ны тэргүүн Анатолий Сердюков хийсэн мэдэгдэлдээ, БНХАУ –ад С-400 их бууны цогцолборуудыг 2017 оноос хойш нийлүүлэх боломжтой гэж байсан. Учир нь одоогийн байдлаар оросын зэвсэгт хүчний захиалга дээр ажиллаж байгаа үйлдвэрийн хүчин чадал дйилэхгүй байгаа юм.Түүнчлэн, нилээд хэдэн ирээдүйтэй төслүүздийг үргэлжлүүлэн хэлэлцэж байна. Тухайбал, тээврийн хүнд нисдэг тэргийг хамтран бүтээх төсөл юм.