Ерөнхий сайд Дмитрий Медведев Алс Дорнодод Босфор Восточный хоолойн дээгүүр тавьсан гүүрийг нээв. 9-р сард байгууллагын дээд хэмжээний уулзалтад оролцогчид ба зочид энэ гүүрээр Владивостокоос Русский аралд шилжих юм. Дээд хэмжээний уулзалтын гол арга хэмжээ аралд болно. Энд нийтийн ба хотын тээврийн хөдөлгөөн 8-р сарын 1-нд эхлэнэ. Шинэ гүүр нийт 3,1км, төв хэсэг нь 1104 метр урт юм.

9-р сарын эхээр Ази Номхон далайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын төр засгийн удирдагчид цугларах Алс Дорнодын холбооны их сургуулийн төв байшин ч бэлэн байна. Дээд хэмжээний уулзалтын дараа тэр оюутнуудын эрх мэдэлд байх болно. Цогцолбор өөрийн замын сүлжээ ба зогсоол бүхий эргийн гудамжтай.

Түүнчлэн шинэ нисч буух зурвас ба жилд 5 сая зорчигчийг хүлээж авах Владивосток хотын олон улсын нисэх онгоцны шинэ буудал шалгуулах дэглэмээр 6-р сарын эхэээр ажиллаж эхлэв.

Дээд хэмжээний уулзалт хийх барилга байгууламжуудын барилгын ажил дууссан гэж Алс Дорнодын холбооны тойрогт суугаа ерөнхийлөгчийн Онц эрхт төлөөлөгч, Алс Дорнодыг хөгжүүлэх сайд Виктор Ишаев «Оросын дуу хоолой» радиогийн сурвалжлагчад мэдээлээд

«Алтан эвэр» тохойн дээгуур тавьж буй гүүр дээд хэмжээний уулзалтын барилга байгууламжуудын тоонд ороогүй боловч барилгын ажил жигд явагдаж байна.Мөн Амарын булан дээгуур гүүр тавьж дууслаа. Тойрох замыг ч амжилттай тавьж байна. Хот барилга байшингуудынхаа нүүрэн талыг шинэчлэж форумд бэлдэж байна. Эд бүхнийг дээд хэмжээний уулзалтад зориулах төдийгүй Владивосток хотын төлөө л барьж бүтээж байна. Дээд хэмжээний уулзалт дээд түвшинд явагдана гэдэгт итгэж байна. Энэ уулзалтад оролцогчид явсны дараа бүх барилга байшин оршин суугчдад л үлднэ» гэв.

Ази Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагын дээд хэмжээний уулзалтын бэлтгэл Алс Дорнодын эдийн засгийг өрнүүн хегжүүлэхэд нааштай нөлөөлэв. Хабаровск хязгаарыг оролцуулан өөр бүс нутгийн барилгын уйлдвэр, нөөцийг дээд хэмжээний барилга байгууламжуудыг барихад ашиглав. Алс Дорнодын бүс нутгийг хөгжүүлэх төлөвлөгөөний дагуу Владивосток үйлдвэр худалдаа, тээвэр, инноваци, боловсрол, аялал жуулчлалын төв ба Орос улсаас Ази Номхон далайн бүс нутагтай нягт харилцан ажиллагаа явуулах бүс болох юм.