Орос улсын ерөнхий сайд Дмитрий Медведев өмнөд-курилын Кунашир арал дээр ажлын айлчлал хийж байна. Ирсэн даруйдаа тэрбээр тэнгисийн булангуудын нэг гүн устай усан зогсоолыг үзэж, тэндхийн загасны комбинатад очлоо. Ерөнхий сайдын өмнөд-курилын айчлал нь цаг агаарын таагүй нөхцөлийн улмаас тодорхойгүй байсан бөгөөд, тэрбээр өөрөө үүнийгээ алс-дорнодын аялалынхаа хамгийн чухал цэг гэж нэрлэв. Дмитрий Медведев Кунашир арал дээр хоёр дахь удаагаа ирээд байгаа юм. Эхний удаа тэр 2010 оны 11-р сард ерөнхийлөгч байхдаа ирсэн . Тэр үед тус газрыг өөрийн гэж үздэг Японы тал түүний айлчлалыг сөргөөр хүлээж авсан юм. Үүнд Москва хариулахдаа, Дэлхийн хоёрдугаар дайны дараа тус газар нутаг нь ЗХУ-д олон улсын хууль тогтоомжийн дагуу шилджин ирсэн. ОХУ-ын тусгаар тогтносон газар гээд орос улсын удирдлага ажлын айчлалаа Токиогоос хамааралгүй хийх болно гэж мэдэгдсэн юм.