Энэ өдрүүдэд гурван жилийнхээ ойг тэмдэглэж байгаа Орос улсын хамгийн залуу үндэсний хүрээлэн болох “Русская Арктика” /”Оросын хойд туйл”/ аялал жуучлалын дэд бүцийг байгуулна. Хойд туйлаас 900 км зайтай орших Франц Иосифийн арлууд дээр жуулчдын айлчлах гурван төвийн нэгийг Шинэ Газар бүлэг арлуудын хамгийн хойд үзүүрт байгуулах аж.

”Русская Арктика” үндэсний хүрээлэн нь 1,5 сая га талбай газар нутагтай. ЗХУ-ын үед эдгээр газрууд нь аялагчдад хаалттай байсан төдийгүй зөвхөн цэргийнхэнд нэвтрэх боломж байсан. АНУ-ын Аляска юм уу, Норвегийн Шпицбергээс ялгаатай нь оросын Арктикад өмнө нь хэзээ ч байнгын оршин суудаг хүн амгүй байв. Энэ хүрээлэн нь олон зүйлээрээ хосгүй юм гэж үндэсний хүрээлэнгийн захирал Виктор Кузнецов тэмдэглээд

«Энэ бол маш их хэмжээтэй арлуудын нутаг дэвсгэр юм. Эндхийн нутаг дэвсгэрийн 80% нь мөсөөр хучигдсан, алслагдсан, бэрхшээлтэй. Энд олон улсын Улаан номонд орсон амьтад байдаг. Далайн морь, цагаан баавгайн ичээнүүд гээд маш их тооны шувууны захтай, эндхийн шувуудын тоо зуны улиралд хэдэн зуун мянгад хүрдэг» гэв.

Бусад олон хадгалагдаж үлдэсэн шувуудын дотор 19-р зуунд бараг мөхөх шахсан гренландын халим, гархин дайлан хав болон хойд зүгийн цахлай байдаг. Ховордсон амьтдыг ажиглаж, хойд туйлын байгалийн хосгүй сайхныг бахдан шагшрах улирал бол зуны улирал. “Русская Арктика” үндэсний хүрээлэнгийн жуулчны улирал нь байгаль цаг уурын хүнд нөхцөлөөс болж маш богинохон байдаг. Тэгээд ч энд ирэхийн тулд зөвхөн далайгаар буюу оросын Мурманск, Архангельск боомтоор дамжиж ирдэг.

Жуулчид мөс хагалагч хөлөг онгоцны бүхээгт тав тухтай аялалынхаа цагийг өнгөрүүлнэ. Хойд туйлын дурсгалт газруудтай танилцуулахын тулд тэднийг хэдхэн цагаар эргэ дээр зохион байгуулалттайгаар буулгадаг. Виктор Кузнецов үүнийг хойд туйлийн аялалын адал явдалт аялал гэж тайлбарлаад

«Нөхцөлүүд нь жирийн бус. Эрэг дээр резинэн завьтай буух болдог. Тэгтэл тэнд бас янз бүрийн мөсөн нөхцөл байдал байж болох л юм. Зарим үед цагаан баавгай ойрхон гарч ирэхэд жуулчдыг эргээс шуурхай буцааж авдаг. Тийм тохиолдолууд бишгүй гарч байсан» гэв.

Түүнчлэн, эдгээр түүхэн газруудыг анх голландын Баренц,оросын Седов, Брусилов нарын далайчид нээсэнтэй холбоотой объектууд нь жуулчдын сонирхолыг зүй ёсоор татдаг.

“Русская Арктика” хүрээлэнгийн өнгөрсөн жилийн жуулчны дүн ийм гарчээ. Энд ирсэн жуулчдын 90 % нь Хятад, Япон, АНУ болон европын орнуудаас байжээ. Үндэсний хүрээлэнд оросын гурван дарвуулт онгоц иржээ. Өмнө нь Арктикад дарвуулт онгоцнууд ирж байсан удаагүй юм. Энэ жил хоер дахин илүү зочид хүлээж авахаар төлөвлөж байна.

“Русская Арктика” жуулчдын тав тухыг алдуулахгуйн тулд дөрвөн төвд хүлээж авах юм. Тэдгээрийн бүрэлдээхүүнд айлчлалын төв, халаалгатай харах талбай, жуулчдын жимүүд боло амралтын хаалттай танхимууд. Түүнчлэн, адал явдалт аялалын шинэ чиглэлүүдийг боловсруулж байгаагийн дотор хойд туйлын дайвинг сонирхогчдод зориулан энэ төрлийн спортыг ашиглах гэж байна.

Одоо “Русская Арктика” руу нийтийн аялал жуулчлалыг хөгжүүлэхэд гол саад болж байгаа зүйл бол далайн аялалын өндөр үнэ юм. Энэ нь 10-20 ам, доллар болж байгаа юм. Цаашид жуулчдыг илүү хямд төсөр үнээр авчрахын тулд нисдэг тэрэг болон жижиг оврын онгоцуудыг ашиглахаар зорьж байна. Учир нь зөвлөлтийн цаг үед Хойд туйлд онгоцны буудлыг идэвхитэй ашиглаж байсан бөгөөд дараа нь хаяж орхисон ажээ.