Өнгөрсөн долоо хоногийн шувтаргаар АНУ-ын дорнод эрэг хавийн бүс нутагт салхи хүчтэй салхилсны уршгаар бараг 2 сая оршин суугч дөрвөн өдөр дараалан цахилгаангүй байна гэж өнөөдөр америкийн Си-Эн-Эн телевизийн компани мэдээлэв.Цельсийн шаталбараар халуун 40 хэмд хүрч, байдлыг даамжруулав. Агааржуулах хэрэгсэл ажиллахгүй болсноор оршин суугчид тэсэшгүй нөхцөлд амьдарч байна. Гэвч халуун намжихгүй гэж цаг уур судлаачид таамаглав. Хүчтэй салхи, маш халуунаас болж 22 хүн хэлмэгджээ.Хэлмэгдэгсдийн тоо өсөн нэмэгдэж болзошгүй хэмээн мэргэжилтнүүд үзэж байна. АНУ-ын дорнод эрэг хавийн бүс нутагт цахилгаан хангамжийг энэ долоо хоногийн сүүлээр сэргээж болзошгүй. Гол төлөв Нью-Йорк,Жоржи, Хойд Каролин, Миссури муж улсуудын оршин суугчид гай гамшигт нэрвэгджээ.