Оросын уламжлалт квас ундааг согтууруулах ундаагийн цэст багтаах эсэх асуудал 6-р сарын сүүлээр оросын квас үйлдвэрлэгчдийн сэтгэлийг түгшүүлэв.

Квас бол оросын уламжлалт ундаа юм. Beer Judge Certification Program байгууллагын зэрэглэлээр квасыг «туух, уламжлдалт, орон нутгийн шар айргийн» тоонд оруулжээ.Харин оросын квас бол үндэсний биеэ даасан ундаа юм. Квас талх, жимс, ногоогоор хийдэг. Талхны квас уламжлалт ундаа болсон.

Орост квас бүр 1000 гаруй жилийн тэртээ бий болжээ. Энэ ундааг аж үйлдвэрийн аргаар ч гэрийн нөхцөлд хийхэд амар. Иймээс хүн амын янз бүрийн давхаргын дуртай ундаа болжээ. Ашиг тустай шинж чанартай квас цангаа гаргахад туслана. Квас үндэсний хоол хийхэд ч хэрэглэнэ.

Одоо квасыг оросын хотын гудамжуудад тусгай торхонд хийж худалддаг. Дэлгүүрт шилтэй квас зардаг.Сүүлийн жилүүдэд өөр ундааг бодоход квасын зах зээл хэд дахин өргөжиж байна. Квас согтууруулах ундааний тоонд орохгүй боловч, бараг 1,2 хувь спирт агуулж байна.Тэр эсэх ундаа юм. Иймээс Орост жолооч квас уух эсэх асуудлаар маргаан үргэлжилж байна.

Энэ тохиолдол квас үйлдвэрлэгчдийн сэтгэлийг түгшүүлэв. Шар айргаас гадна хатуу нь 0,5 хувиас хэтрэх бүх ундааг согтууруулах ундаа хэмээн үзэх дүрэм 7-р сарын 1-нээс хүчин төгөлдөр боллоо. Тэгвэл квас ёс төдий ийм ундааний тоонд орж мэднэ.Бүтээгдэхүүндээ зөвшөөрлийн бичиг авахад хөрөнгө хүрэхгүй учир ийм дүрэм үгүйрэн хоосроход хүргэнэ гэж квас үйлдвэрлэгчид үзэж байна.

Гэвч Оросын засгийн газрын тогтоолоор 0,5-1,2 хувь градус хүртэл хатуу ундаа түүний дотор квасыг зөвшөөрлийн бичиг авах ундааний цэсээс хассан байна.

Үүнтэй холбогдуулан оросын квас үйлдвэрлэгчид ундаагийн найрлагийг өөрчилж, хатууг нь 0,5 хувиас хэтрүүлэхгүйгээр шийдвэрлэв. Урьдын найрлагтай квас дэлгүүрийн лангуунаас холдоно гэж шинжээчид үзэж байна. Шинэ найрлаг бүхий квасын амт урьдынхаас ялгаатай болох эсэхийг цаг үе харуулна.