Филиппин Өмнөд Хятадын тэнгисийн арлуудын асуудалтай холбогдуулан түгшүүртэй байдлыг даамжруулж байна гэж өнөөдөр ХКН-ын ТХ-ны хэвлэл «Жэньминь жибао» сонин мэдэгдлээ. Филиппин Зүүн-өмнөд Азийн орнуудын холбооны гишүүн улсуудын ГХ-ийн сайд нарын зөвлөлгөөний өмнө нутаг дэвсгэрийн асуудалтай холбогдуулан түгшүүртэй байдлыг аль байдгаараа хурцатгаж байна гэж сонины мэдээлэлд онцлосон байна. Сайд нар энэ долоо хоногт Камбожад уулзах ёстой. Хятад ийм хуйвалдааныг няцаахад бэлэн байх ёстой гэж сонин мэдэгджээ. Зүүн-өмнөд Азийн орнуудын холбооны форум бол нутаг дэвсгэрийн маргаантай асуудлыг хэлэлцэх индэр болох ёсгүйг «Жэньминь жибао» сонин анхааруулав. Эдгээр асуудлыг хоёр талын уулзалт хэлэлцээний хүрээнд авч үзэх ёстой. Филиппиний ерөнхийлөгч Бенигно Акино америкийн тагнуулын нисэх онгоцуудыг нутаг дэвсгэртээ байрлуулах хүсэлт АНУ-д тавьсан тухай үүний өмнө мэдээлсэн билээ. Филиппиний тал Өмнөд Хятадын тэнгисийн байдал өөрөөр хэлвэл Хятадын ажиллагааг ажиглах зорилгоор америкийн тагнуулын онгоцуудыг байрлуулах төлөвлөгөөтэй байна. Хятад, Филиппин, Бруней, Вьетнам, Малайзи улсууд эх газрын усан дорхи үргэлжлэл нь нефть, байгалийн хийгээр баялаг хэмээн дүгнэсэн Наньша(Спратли) олтригт өнгөлзөж байна. Гэвч эдгээр арал угаасаа хятадын нутаг дэвсгэрийн нэг хэсэг хэвээр байна гэж Бээжин мэдэгджээ.