Өнөөдөр Москвад Орос Вьетнамын ГХ-ийн сайд Сергей Лавров, Фам Бинь Минь нар АНДБН-ийн аюулгүй байдал ба хоёр талын хамтын ажиллагааны асуудлыг авч үзэж хэлэлцэнэ. Түүнчлэн сайд нар хоёр талын хэлхээ холбоог улс төр, худалдаа-хөрөнгө оруулалт, хүмүүнлэгийн хүрээнд тулгуурлан урагш ахиулах боломжид дүн шинжилгээ хийнэ. Тэд юуны түрүүнд нефть хийн ба атомын эрчим хүчийг оролцуулан эрчим хүчний салбарт хамтран ажиллах асуудлыг авч үзэх юм. Түүнчлэн ШУ, технологи, боловсрол, соёл ба боловсон хүчний бэлтгэлийн хүрээнд харилцаа холбоог идэвхжүүлэх арга хэмжээг авч үзнэ гэж ОХУ-ын ГХЯ мэдэгдэв.