Ираны үндэсний аюулгүй байдал, олон улсын бодлогын асуудал эрхлэсэн хороо Тегераны эсрэг хоригийг дэмжсэн орнууд руу явах нефть зөөгч хөлгүүдэд Ормузын хоолойг хаах тухай хуулийн төслийг боловсруулав. ЕХ-оос Ираны эсрэг хориг тогтоосны хариуд мөн хуулийг бэлтгэсэн гэж Ираны парламентын гишүүн Ибрагим Анга-Мохаммади мэдэгдлээ. Түүний хэлснээр парламентын 290 гишүүний 100 нь хуулийн төсөлд гарын үсэг зурсан байна. Дэлхийд олборлож буй бүх нефтийн 20 хувийг өдөр бүр дамжин тээвэрлэж байгаа Ормузын хоолой Персийн буланг Оманы хоолой, цааш нь Энэтхэгийн далайтай холбодог. Тегеран хоолойн хойд, Арабын Нэгдсэн Эмирт Улс өмнөд хэсгий нь тус тус хяналтдаа авсан юм. Иран болон АНУ-ын холбоотон Саудын Арави, Кувейт, Арабын Нэгдсэн Эмирт Улс, Ирак зэрэг улсад олборлосон нефтийг энэ хоолойг дамжин нийлүүлдэг юм. АНУ ба ЕХ-оос ираны нефтийн импортыг азнаснаас хойш Саудын Арави нөөц хүчээ ашиглаж, дэлхийн зах зээлд нефтийг нөхөхийг зөвшөөрчээ.