БНХАУ-ын ШУӨЗО-нд нисэх оннгоц хулгайлахыг оролдсон гэмт хэрэгтнүүдийг саатуулахад тусласан 10 зорчигчийг тус тус 100 мянган юань буюу 15700 доллароор шагнасан тухай өчигдөр «Чайна дейли» сонин мэдээллээ. Будлиан өнгөрсөн баасан гаригт гарсан юм. Хэтянь-Өрөмч чиглэлээр нисэх онгоцыг булаан эзлэхийг зургаан гэмт хэрэгтэн оролдов. Хэвлэлд мэдээлснээр тэд тэсрэх зэвсэг онгоцон дотор ажиллуулахыг оролджээ. Тэр үед 92 зорчигч ба багийн 10 гишүүн онгоцонд байсан. Мөн цагдаагийн зургаан офицер зорчигчдын дотор байжээ. Багийн гишүүд болон цагдаа нар, 10 зорчигчийн хамтын хүчээр гэмт хэрэгтнүүдийг хоргүй болгов. Гэмт хэрэгтнүүдийг саатуулахад оролцсон энгийн хүмүүсийг ийнхүү шагнасан байна. Түүнчлэн онгоцны багийн гишүүдийг 500 мянган юань буюу 80600 доллароор шагнажээ. Зургаан гэмт хэрэгтний хоёр нь эмнэлэгт нас барсан тухай үүний өмнө «Глобал таймс» сонин мэдээлснийг ИТАР–ТАСС агентлаг мэдэгдэв. Өөр хоёр бэртсэн гэмт хэрэгтнийг ШУӨЗО-ны Хэтянь хотын эмнэлэгт хэвтүүлжээ.