НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун 6-р сарын 30-нд сирийн асуудлаар Женевэд зарлан хуралдуулсан олон улсын бага хурлын үр дүнг сайшаан дэмжиж, «санаачилдаг бүлэгт» хандан мөргөлдөөнийг зогсоох зорилгоор сирийн эрх баригчид ба сөрөг хүчинд шахалт үзүүлэхийг уриалав. Одоо мөргөлдөөнийг цаашид цэрэгжүүлэхээс сэрэмжилж, улс төрийн өөрчлөлтийг аль болохоор ойртуулах нь зайлшгүй чухал гэж Бан Ги Мун онцлов. Түүнчлэл тэрээр энэ өдрүүдэд Каирт Арабын улсуудын холбооны сирийн сөрөг хүчний төлөөлөгчидтэй хийх уулзалт Сири улсын байдлыг энх амгалан болгох үйл явцад хувь нэмэр оруулна гэдэгт найдаж байна. Бан Ги Муны хэлснээр сирийн сөрөг хүчин нэгдэн нягтарч, үр бүтээлтэй ажиллах нөлөө бүхий төлөөлгчээ олох нь чухал юм. Тэрээр хуч хэрэглэх ажиллагаа шатлан өргөжиж, тухайлбал өнгөрсөн амралтын өдрүүдэд Риф-Дамаск, Хомс, Дейр-Эззорт энгийн номхон олон арван оршин суугч амь үрэгдсэнд сэтгэл гүнээ түгшиж байгаагаа илэрхийлэв. Хүч хэрэглэх ажиллагааг зогсоож, энгийн оршин суугчдад тусламж үзүүлэх боломж хүмүүнлэгийн албадад нэн даруй олгохыг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга зэвсэгт мөргөлдөөнд татагдан оролцож байгаа этгээдүүдэд хандан уриаллаа. Өнгөрсөн бямба гаригт ОХУ-ыг оролцуулан НҮБ-ын АЗ-ийн байнгын гишүүн улсууд  бүс нутгитйн орнууд ба олон улсын байгуулагууд Сирийн байдлыг зохицуулах зарчмуудын талаар тохиролцов. НҮБ-ын ба Арабын улсуудын холбооны онц эрхт төлөөлөгч Кофи Аннаны төлөвлөгөөний дагуу бүх талыг оролцуулан шилжилтийн засгийн газрыг Сирид эмхлэн байгуулахаар тохиролцсон байна.