Өчигдөр Сахалинскад ОХУ-ын ерүнхий сайд Дмитрий Медведев зөвлөлгөөн дээр үг хэлж, ойрын үед Курилын арлуудад хүрэлцэн очих бодолтой байгаагаа илэрхийлэв. Түүний хэлснээр засгийн газрын гишүүдтэй хамт тийшээ очиж, засгийн газрын хөтөлбөрийн хүрээнд барьж байгаа барилга байгууламжуудыг сонирхон үзэж, орон нутгийн удирдлага ба оршин суугчидтай уулзаж ярилцах юм. Засгийн газрын гишүүд Курилын арлуудаар аялах нь маш чухал гэж Дмитрий Медведев онцлов.Ерөнхий сайд засгийн газрынхаа гишүүдтэй хамт 7-р сарын 2-5 өдрөөдэд Орос улсын Алс Дорнодын холбооны тойргийн хэдэн бүс нутгаар аялахыг Интерфакс агентлаг дурдав.2010 оны 11-р сарын 1-нд ОХУ-ын ерөнхийлөгч Дмитрий Медведев Кунаширт айлчласнаас хойш Өмнөд Курилын арлууд чухам ямар улсын нутаг дэвсгэрийн нэг хэсэг байх асуудлаар Орос Японы хооронд олон жил үргэлжилж байгаа маргаан ахин хурцдсан билээ. Энэ аялал япон-оросын харилцаанд зохисгүй хор холбогдолтой болж мэднэ гэж тэр үед Токио мэдэгджээ. Япон улс Москвад суугаа элчин сайдаа түр дуудан буцаагаад удалгүй Оросын нислэл руу ахин явуулав. Япон элчин сайдаа дуудан буцаасан нь тус улсын дотоодын хэрэг гэж тэр үед ОХУ-ын ГХЯ мэдэгдсэн билээ. 2011 оны 2-р сард Москвад Орос Японы ГХ-ийн сайд Сергей Лавров, Сейзи Маэхара нарын хийсэн хэлэлцээ нутаг дэвсгэрийн асуудлаар ахиц дэвшил гаргах үр дүнд хүрсэнгүй. Япон улс 1855 оны Худалдаа, хил хязгаарын тухай хэлэлцээрийг үндэслэн Итуруп, Кунашир, Шикотан, Хабомаи зэрэг Курилын дөрвөн аралд өнгөлзөж байна. Москвагийн байр суурь Өмнөд Курилын арлууд дэлхийн 2-р дайны үр дүнгээр ЗСБНХУ-ын бүрэлдэхүүнд орсонд оршино. Эдгээр арал олон улсын эрх зүйн дагуу ОХУ-ын эрх мэлэлд байгаа нь эргэлзээгүй.