Оросын эрчим хүчний “Газпром” компани хоёр жил дараалан цэвэр орлогоороо дэлхийд тэргүүлж байна. Тэгэхдээ зөвхөн нефть хийн салбарт ч биш дэлхийн бүх компаниудын дотор тэргүүлж байна. Энэ тухай Алексей Мюллер мэдээлсэн байна. Компани олсон орлогынхоо ихээхэн хэсгийг шинэ орд газар эзэмших болон хий дамжуулах хоолой барихад хөрөнгө оруулахад зарцуулна.

Үүнээс гадна Газпром компани өнгөрсөн жил Европ тивд нийлүүлсэн экспортын хийнийхээ хэмжээг нэмэгдүүлсэн хоёр компаний нэг болсон байна. Нийлүүлсэн хийн хэмжээ 150 тэрбум шоо метр, зах зээлийн эзлэх хувь нь 27% болжээ. Барууны шинжээчид тэр дундаа “Блумберг” агентлагынхан эрчим хүчний сэргээдэх эх үүсгэврийн хөгжил болон “занарын хувьсгал” Газпром компанийг дэлхийн хийн зах зээл дээр аутсайдер болгоно гэж айлгасан ч гэлээ бодит хандлага эсрэг байдлыг харууллаа гэж Үндэсний эрчим хүчний хүрээлэнгийн захирал Сергей Правосудов үзэж байна: «Занарын хийн өөрийн өртөг нь уламжлалт хийн өөрийн өртгөөс өндөр юм. Хэрвээ уламжлалт хий 20 долларын үнэтэй байдаг бол занарын хий 150 долларын үнэтэй байдаг юм. Нар, салхи мэт сэргээгдэх эрчим хүчнээс гаргаж авсан цахилгаан, хийгээр гаргаж авсан цахилгаанаас нилээд үнэтэй байдаг юм. Дэлхийн эдийн засаг одоо тийм ч сайн биш байна. Ийм учраас сэргээгдэх эрчим хүчний эх үүсгэвэрүүд хурдан хөгжинө гэж найдахад хэцүү байна. Харин АНУ-ын хувьд ярих юм бол тэнд занарын хий олборлох болно. Одоогийн байдлаар занарын хийн үнэ 100 доллароос бага буюу өөрийн өртгөөсөө доогуур болж байхад мэдээж хэрэг олборлолт нь багасаж л таараа».


Зөвхөн Ямало-Ненецийн өөртөө засах тойргын Бованенковын орд газраас олборлож байгаа хийн хэмжээ АНУ-ын бүх нутаг дэвсгэр дээр олборлож байгаа занарын хийн нийт хэмжээтэй тэнцэх юм. Бованенковын орд газрын хийн хэмжээ нь бараг 5 триллион шоо метр байгаа гэж Газпромын тэргүүн ярьсан байна. Эхний зуун цооног энэ жил ажиллаж эхлэнэ. Мөн шингэрүүлсэн хий үйлдвэрлэх талаар ч Газпром компанид томоохон төлвөлөгөө байна.

Тус компани экспортын хий дамжуулах хоолой барих талаар ч амжилттай ажиллаж байна. Оросын хийг Европ руу Балтын тэнгисийн ёроолоор дамжуулах Умард урсгал хийн хоолой барих ажил хугацаанаасаа өмнө энэ жилийн намар дуусна. Энэ хоолойн эхний салаагаар хийн арилжааны нийлүүлэлт аль хэдийнээ эхэлсэн юм.Гэхдээ л оросын Хийн хангамжийн нэгдсэн систем болон Европын хий тээвэрлэлтийн систем хоёр анх удаа шууд холбогдсон юм.

Хар далайн ёроолоор ОУ-ыг Төв болон Өмнөд Евороптой холбох “Өмнөд урсгал” хийн хоолойн төслөөр далайн хэсгийн хувьцаа эзэмшигчид хэлэлцээрт гарын үсэг зурсан байна. Техник эдийн засгийн үндэслэлийг баталсан, Түрк улсын эдийн засгийн онцгой бүс доогуур “Өмнөд урсгал” хийн хоолой барих зөвшөөрлийг авсан гэж Алексей Миллер тоочин ярилаа. Үүнээс гадна ОУ-ын хайгуул хийгдсэн хийн нөөц нь олборлолтын түвшингээс 40%-иар давуу байгаа юм. Ийм учраас хуучин, шинэ хоолойнуудыг хийгээр дүүргэх асуудлаар санаа зовох хэрэггүй юм.