Оросын засгийн газрын тэргүүн Д.Медведев Алс Дорнодыг шалгаж байна. Владивостокт хоёр сарын дараа болох АНДЭЗХАБ-ын дээд хэмжээний уулзалтад хэрхэн бэлтгэж байгааг ерөнхий сайд шалгалаа.

Владивосток хотод АНДЭЗХАБ-ын дээд хэмжээний уулзалт хийх шийдвэр нь энэ хязгаарын дэд бүтцийг хөгжүүлэхэд шижим түлхэц болсон юм. Хэдэн зуун километр замыг шинээр барьсан буюу зассан, шинэ орон сууц барьсан, орчин үеийн зорчигчдын нисэх буудалтай болсон, мөн Дуурь, бүжгийн шинэ театр нээгдсэн байна. Зүүн Босфор цутгалан дээгүүр Русский арал хүрэх гүүр тавьсан явдал онцлог үйл явдал боллоо. Энэ гүүр үнэхээр агуу сэтгэгдэл төрүүлж байна гэж түүнийг нээхдээ Д.Медведев хэлсэн байна: «Энэ гүүр бол үнэхээр уран барилгын шилмэл бүтээл, хотын билэг тэмдэг болжээ. Мэдээж хэрэг сүүлийн жилүүдэд хийсэн бүхэн дээд хэмжээний уулзалттай холбоотой гэхдээ энэ нь дээд хэмжээний уулзалтад зориулагдаагүй та бүхэнд зориулсан зүйл шүү. Энэ бүхэн энд амьдарч байгаа та бүхний л өмч. Харин дээд хэмжээний уулзалт бол зүгээр шалтаг байсан. Харин сайн шалтаг болжээ» гэж тэр хэлсэн байна.

Владивостокт болох АНДЭЗХАБ-ын дээд хэмжээний уулзалтад зориулж Русский арал дээр Алс Дорнодын холбооны их сургуулийн шинэ салбарын байшинг барьсан юм. Энд АНДЭЗХАБ-ын дээд хэмжээний уулзалтын үйл ажиллагаа болох юм. Харин дээд хэмжээний уулзалтын дараа Алс Дорнодын холбооны их сургуулийн удирдлагуудад энэ байшингийн түлхүүрийг гардуулж өгнө. Ийм учраас Алс Дорнодын холбооны их сургуулийн оюутнууд 2012 оны намар урьдахаасаа арай орой хичээлдээ орох болно. Алс Дорнодын холбооны их сургуулийг хөгжүүлэх хөтөлбөрийн хүрээнд АНД бүс нутгийн орнуудтай ОУ-ын эдийн засаг, технолог, соёлын хамтын ажиллагаа нь их сургуулийг хөгжүүлэх тэргүүлэх чиглэл байгаа юм.Энэ их сургууль жинхэнэ олон улсын статустай байх ёстой юм. Ойрын жилүүдэд Алс Дорнодын холбооны их сургуульд 7000 гадаадын оюутан сурна гэж үзэж байгаа юм. Энэ их сургуульд орос, англи хэлээр хичээл заана. Их сургууль Хятад, Солонгос, Япон, Вьетнам, Индонез улсуудын болон АНД-н бусад улсуудын оюутнуудын сонирхолыг татна гэж үзэж байна.