Мансууруулах бодис болон хууль бус эмийг шил, хуванцар эдлэлийн цаанаас нэвт мэдрэх чадвартай гайхамшигтай лазерийн багажийн ОУ-д бүтээлээ. “ИнСпектр” гэдэг нэртэй болсон энэ багаж спектрийн шинжилгээний горимоор ажилдаг ба нэг секундийн дотор ачааны дотор байгаа зүйлийг гадна талаас нь тодорхойлож чадах юм. Энэ багажны тусламжтайгаар дэлбэрэх болон маш их хортой бодисуудыг илэрүүлэх, ус болон агаарын чанарт шуурхай шинжилгээ хийх, эмнэлэгийн янз бүрийн шинжилгээнүүдийг хурдан хийх, үнэт чулуу мөн эсэхийг тодорхойлож зэрэг ажлыг хийж чадах юм. Оросын багаж гадаадын ижил төрлийн багажнуудаас 5 дахин хямд, хоёр дахин авсаархан юм. Энэ багажийг 14 улс худалдаж аваад байна.