АНУ-д болж байгаа “Римпак-2012” олон улсын хээрийн сургуульд оросын ТЦФ-ын хөлөг онгоцууд анх удаа оролцож байна. Энэ хээрийн сургуулийн нээлтийн ёслолын ажиллагаа өнөөдөр Гавайн арлуудын Перл-Харбор боомт хотын тэнгисийн цэргийн бааз дээр боллоо. ОУ-ын Номхон далайн флотын бүлэг хөлөг онгоцуудад “Адмирал Пантелеев” завь эсэргүүцэгч том хөлөг, “”Борис Бутома” нефть тээгч хөлөг, “Фотий Крылов” далайн аврагч хөлөг зэрэг онгоцууд багтаж байгаа юм. АНУ-ын ТЦХ-ний “Пол Гамильтон” мин тээгч эскадын хөлөг онгоцны багынхан оросын далайчдыг угтан авсан байна. “Римпак” хээрийн сургууль 23 дахь удаагаа явагдаж байгаа юм. Энэ удаагийн хээрийн сургуульд 22 орны 45 хөлөг онгоц, 100 онгоц, 20 мянган цэргийн албан хаагчид оролцож байгаа юм. Хээрийн сургуулийн идэвхитэй үе 7-р сарын 11-нээс 8-р сарын 2-ны хооронд болох юм байна.