Сири улсад төр засгийг шилжүүлэх явцыг одоо эхлэж болно гэж Вашингтон үзэж байна гэж АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Хилари Клинтон мэдэгдлээ. Тэрээр Женевт сэтгүүлчидтэй ярилцахдаа, тус улсад төр засгийг шилжүүлэх ажлыг сонирхосон бүх талууд тэр тусмаа Орос, Хятад улсын зөвшөөрөлгүйгээр эхлэж болохгүй байсан юм гэж мэдэгдсэн байна. Харин одоо бүгдээрээ зөвшилцлөө. Одоо бүх зүйл “НҮБ болон АОЛ-ийг тусгай төлөөлөгч Кофи Аннаны хүчин чармайлтаас шалтгаална” гэж Клинтон хэлсэн байна. Женевт болсон сирийн асуудлаарх олон улсын бага хурлын төгсгөлийн баримт бичигт тусгай төлөөлөгч Сири улсын эвслийн засгийн газрын бүрэлдхүүнд хэн орох ёстой вэ гэдэг дээр ажиллах ёстой гэж заасан гэж төрийн нарийн бичгийн дарга тайлбарласан байна.