Японы эрх баригч намд хагарал гарлаа. Тус намын тэргүүн асан Итиро Одзава тэргүүтэй парламентын дээд болон доод танхимын 52 депутат өнөөдөр эрх баригч намаас гарсан байна. Намын одоогийн удирдлагууд лоббидож байгаа хуулийн төслийг эсэргүүцэж байгаагаа тэд ийнхүү илэрхийлжээ. Хэрэглээний татварыг одоогийн 5%-иас үе шаттайгаар 10% хүртэл өсгөх гэсэн хуулийн төслийг тэд дэмжихгүй байгаа юм. Хүн амд үзүүлэх гэж байгаа татварын дарамтыг нийгмийн нэмэлт хөнгөлөлтөөр нөхөх ёстой гэж Итиро Одзава болон түүний талынхан үзэж байгаа юм. 52 депутат дээд, доод танхимаас нэгэн зэрэг гарна гэдэг Есихико Нодагийн засгийн газарт том цохилт болж байгаа юм. Парламентын гол доод танхимд Ардчилсан нам ихэнх байгаа нь сайд нарын танхимд харьцангуй тайван байх боломжийг олгож байна.