Ерөнхийлөгч Башар Асадыг түлхэн унагаах зорилготой сирийн сөрөг хүчний өргөтгөсөн бага хурал Каирт өнөөдөр нээгдэнэ. Энэ уулзалт 7-р сарын 2-3-нд АОЛ-ийн санаачлагаар болох юм. Уулзалтад сөрөг хүчний янз бүрийн бүлэглэл болон бие даасан зүтгэлтгнүүдийн төлөөлөгч 250 гаруй хүн оролцох юм. Жишээ нь энэ бага хуралд сирийн “Лалын ахан дүүс” хөдөлгөөн, Сирийн үндэсний зөвлөл, Үндэсний зохицуулах хороо зэрэг байгууллагуудын төлөөлөгчид оролцоно. Энэ бага хурлын төгсгөлд сирийн дотоодын зохицуулалтын тухай баримт бичиг, Сирийн ирээдүйг харж байгаа нийтлэг төсөөлөл тэр дундаа ирээдүйн үндсэн хуулийн тухай зэрэг асуудлуудыг тусгасан үндэсний пактыг батлахаар төлөвлөж байна. Арабын орнуудын ОНХМХ-үүдийн хэвлэсэн баримт бичгийн төсөлд Сирийн ерөнхийлөгч Башар Асадыг огцруулах болон энгийн номхон сиричүүдийн амь насыг хороосон этгээдүүдийг хариуцлагад татах зэрэг асуудлуудыг юуны түрүүнд тусгасан байжээ. Баримт бичгийн төслийн дагуу эдгээр зорилтуудыг “сирийн гараар л” гүйцэтгэх ёстой гэнэ. Сирийн сөрөг хүчнийхний бага хурлын гол хуралдаан нь гадаадын зочид болон ОНХМХ-үүдийн оролцоогүйгээр болох юм байна. Бага хурлын нээлт болон хаалтад НҮБ-ын АЗ-ийн байнгын гишүүн таван орны итгэмжлэгдсэн элчин сайд нар, АОЛ-ийг даргалаж байгаа Ирак улс болон Кувейт, Катар, Тунис, Түрк, Франц улсуудын ГХЯ-дын тэргүүнүүд оролцох юм байна.