Шувтрагын тоглолтод Итал улсын багыг бут ниргэж Испан улсын шигшээ баг Европ тивийн хөл бөмбөгийн аврага боллоо. Киев хотод болсон энэ шийдвэрлэх тоглолт 4:0 харьцаатайгаар өндөрлөсөн юм. Энэ 4 бөмбөгийг Давид Сильва, Жорди Альба, Фернандо Торрес, Хуан Мата нар өрсөлдөгчийнхөө хаалганд оруулсан байна. Өнгөрсөн 2008 оны хөл бөмбөгийн аварга болсон испанчууд түүхэн амжилтанд хүрлээ. Аврагын энэ цомыг урьд нь ямар ч шигшээ баг хоёр удаа дараалан авч байгаагүй юм.

Гэрэл зураг