Зургадугаар сарын эхээр Ливи улсад саатуулсан Олон улсын эрүүгийн шүүхийн \ОУЭШ\ ажилтнуудыг өнөөдөр суллаж магадгүй. Тус шүүхийн албан ёсны төлөөлөгч ингэж мэдээлсэн байна. Ливи улсын Зинтан хотын шоронд хоригдож байгаа Муаммар Каддафийн хүү Сейф аль-Исламтай уулзахаар Олон улсын эрүүгийн шүүхийн ажилтан оросын иргэн Александр Ходаков нарын 4хүн тус хотод 6-р сарын 7-нд ирсэн юм. Эдгээр төлөөлөгчдийн нэг австралийн өмгөөлөгч Мелинда Тейлор “сэжиг бүхий” материалыг хоригдсон этгээдэд дамжуулах гэж оролдсон гэж ливийн тал үзсэн юм. “Үндэсний аюулгүй байдалд хохирол учруулах гэсэн” гэж ОУЭШ-ийн ажилтнуудыг буруутгаж баривчилсан юм.