Түрк улс сирийн хилийн ойролцоо Ф-16 зургаан сөнөөгч онгоцоо байрлууллаа. Түркийн ЗХ-ний командлал өчигдөр энэ тухай мэдэгдсэн байна. Сирийн нисдэг тэрэгнүүд Түрк улсын хилд ойртож ирсэнтэй энэ нь холбоотой гэж командлалаас мэдээлсэн байна. Сирийн хилийн дагуу зенит пуужингийн харвагч цогцолборуудыг байрлуулсан гэж Түрк улс урьд нь мэдэгдэж байсан юм. 6-р сарын 22-нд Түрк улсын АЦХ-ний тагнуулын онгоцыг сирийн АДХ цэргийнхэн буудан унагснаас хойш хоёр улсын харилцаа эрс хурцадсан юм. Манай усан хилийг зөрчсөн тул тус онгоцыг буудан унагаасан гэж Сири улсын төр засаг мэдэгдсэн. Онгоцыг олон улсын усан хилд байхад нь буудаж унагаасан ба хэлтэрхийнүүд нь сирийн усан хилд унасан гэж Түрк улс үзэж байгаа билээ.