Алс Дорнодын Зүүн Босфорын цутгалан дээгүүрх гүүрийг ОУ-д ашиглалтад орууллаа. Гүүрийг нээх ёслолд ерөнхий сайд Дмитрий Медведев оролцсон юм. Есдүгээр сард болох АНДЭЗХАБ-ын дээд хэмжээний уулзалтын зочид, төлөөлөгчид Владивостоктоос Русский арал хүрэх ёстой энэ гүүр нь одоо туршилтын журамаар ажиллаж байна. Харин 8-р сарын 1-нээс олон нийтийн болон хотын тээвэр явж эхлэх юм байна. Шинээр барьсан энэ гүүр тус хотын нэрийн хуудас аль хэдийнээ болсон гэж Медведев ёслолын ажиллагааг нээхдээ тэмдэглэсэн байна. Энэ гүүр нь дэлхийн томоохон дүүжин гүүрүүдийн нэг болсон юм. Гүүрний төв гулдангийн урт нь 1104 метр, нийт урт нь 3,1 километр юм.