Сири улсад улс төрийн өөрчлөн байгуулалт явагдах ёстой үндсэн чиглэлийг сирийн асуудлаарх “Үйл ажиллагааны бүлэг” заалаа. Шилжилтийн удирдах байгууллага бий болгох нь хямралыг зохицуулах үндсэн алхам гэж үзсэн байна.

Бага хуралд оролцогчдын үзэж байгаагаар олон улсын тоглогчид гэж үзэж байгаа бүхэн тус улсад удирдлагын шилжилтийн байгууллага байгуулах нь зөв гэж үзсэн байна. Энэ байгууллагыг харилцан зөвшилцлийн үндсэн дээр байгуулах ёстой бөгөөд түүнд одоогийн засгийн газар болон сөрөг хүчний төлөөлөгчид орох ёстой. Тус улсад цус урсгалтыг нэн даруй зогсоох ёстой ба мөргөлдөж байгаа талууд хямралыг зохицуулах ажилд шуурхайлан орох ёстой гэж НҮБ болон АОЛ-ийн тусгай төлөөлөгч Кофи Аннан яриагаа эхэллээ: «Сири улсын бүх талуудын үзэл бодолд нийцэх бүх хүнд тэгш боломжийг олгосон хүний эрх болон хуулийн үг үсэг болгоныг хүндэтгэсэн, жинхэнэ ардчилсан, чөлөөт сонгуультай либерал улсыг байгуулах ирээдүйн төлвийг бид санал болгож байна. Энэ нь түр хугацааны хязгаарлалтгүй шилжилтийн үед шилжих тодорхой алхам юм. Энэхүү шилжилтийн удирдах байгууллага нь гүйцэтгэх засаглалын бүхий л үүргийг гүйцэтгэх болно» гэж Кофи Аннан ярилаа.

Хэлэлцээрийн үндсэн асуудлуудыг төр засгийг шилжүүлэх, сууриан газруудаас цэргийг гаргах болон зэвсэг нийлүүлхээ зогсоох замаар хүчирхийлэлийг зогсоох, НҮБ-ын АЗ-өөс Сири улсад үзүүлэх даралт шахалтыг цаашид үргэлжлүүлэх гэсэн гурван үндсэн хэсэгт хувааж болох байлаа. Эхний асуудал л хамгийн хэцүү нь байлаа. Шилжилтийн механизмд тус БН улсын ерөнхийлөгч Башар Асадын гүйцэтгэх үүргийн тухай асуудал хамгийн гол асуудал байлаа. Хэлэлцээрийн процессоос хэн нэгнийг гаргах шаардлагыг оросын талын хүсэлтээр хассан гэж ОХУ-ынГХЯ-ны сайд Сергей Лавров мэдэгдсэн юм: «Энх тайван байдалд саад болж байгаа хүмүүсийг хасна гэсэн өгүүлбэр эхний хувилбарт байсан юм. Энэ нь Сирийн улс төрийн процессийн өөрийн гэсэн мөн чанарт таарахгүй. Тусгаар улсуудын дотоодын хэрэгт хөндлөнгөөс оролцохгүй гэсэн НҮБ-ын дүрмийн заалтад мөн нийцэхгүй байгаа юм. Мөн өнөөдөр бидний баталсан баримт бичигт заасан өөрийн улсынхаа хувь заяаг зөвхөн сиричүүд л шийдэх ёстой гэсэн заалтын агуулгад ч үл нийцэж байна» гэж Лавров ярилаа.

Уулзалтын төгсгөлийн баримт бичигт Башар Асад огцрох ёстой гэсэн шаардлага байхгүй гэж ОХУ-ын ГХЯ-ны сайд Сергей Лавров сэтгүүлчидтэй ярилцахдаа мэдэгдсэн юм. “Асад заавал огцрох ёстой гэж” АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон өөрийн зүгээс мэдэгдсэн байна.

Сирийн мөргөлдөөнийг цаашид зэвсэгжүүлэх явдлыг гаргуулж болохгүй гэсэн сэдэв бага хурал дээр хэлэлцсэн бас нэг чухал асуудал байлаа. Сөрөг хүчин зэвсэг авсаар байна. Хууль бусаар зэвсэг нийлүүлж байгаатай тэмцэх асуудлыг баримт бичигт тусгахыг Москва шаардсан билээ. Харамсалтай нь энэ саналыг хэн ч дэмжээгүй юм. Харин мөргөлдөөнд оролцож байгаа талууд байлдааны ажиллагаа болон хүчирхийллийг нэгэн зэрэг зогсоох ёстой ба эсрэг талынхныг хүлээлгүйгээр байлдааны техникээ хотуудаас гаргах ёстой гэж баримт бичигт заасан байна.

Шилжилтийн механизмийг байгуулах ажлаа нэн даруй эхлэхийг сөргөлдөж байгаа талуудад бага хуралд оролцогчид уриаллаа. Одоо л хамгийн хүнд ажил эхлэж байна гэж Аннан үзэж байна. Учир нь бага хуралд болон сирийн хямралд оролцогчид үүнээс өмнө тохиролцсноо биелүүлэх шаардлагатай болж байна. Энэ асуудлаар Сирийн тал хамтран ажиллана гэдэгт Аннан найдаж байна. Тавьсан зорилтоо биелүүлэх чадвартай юу, үгүй юу гэдгийг үзүүлэх цаг хугацаа шинэ шилжилтийн байгууллагад байхгүй. Үндсэн хуулийг шинэчлэх, олон намын сонгууль явуулах зэрэг асуудлууд эдгээр зорилтуудын дунд байгаа билээ.