Өнөөдөр Украин улсын нийслэл Киев хотноо Европын хөл бөмбөгийн аврага шалгуулах шувтрагын тэмцээн Испан, Итал улсуудын шигшээ багуудын хооронд болно. Энэ удаагийн шувтрагын тэмцээнд 2006 оны аврага италчууд, 2010 оны аврага испанчууд хүч үзэх гэж байна. Өнөөдрийг хүртэл европын аврагын цом сүүлийн дөрвөн жил Испан улсад хадаглагдаж байгаа юм. Хэрвээ хамгийн анхны 1920 оны тоглолтыг эс тооцвол албан ёсны тэмцээнүүд дээр испанчууд үндсэн цагт италчуудыг хэзээч хожиж байгаагүй юм. Тивийн аврагаар испанчууд 1964, 2008 онуудад хоёр удаа хожиж байсан ба харин италчууд 1968 онд ялж байжээ.