Орос, Герман улсуудад суугаа Өмнөд Солонгос улсын ЭСЯ-нд хоёр Солонгос улсын ирээдүйн нэгдлийн асуудал хариуцсан нэг, нэг дипломатч энэ оны 8-р сараас ажиллах болно. Өмнөд Солонгос улсын Нэгтгэх асуудал хариуцсан яамны албан ёсны төлөөлөгч энэ тухай өнөөдөр мэдээлсэн байна. Солонгосын Умард, Өмнөдийг нэгтгэх зорилгод хүрэхэд албан ёсны Сөүлд дэмжлэг үзүүлэх боломжтой гол түншүүд бол Орос, Герман улсууд гэж үзэж байгаа Нэгтгэх асуудал хариуцсан яамны тэргүүн Ю У Ик эдгээр дипломатуудын орон тоог бий болгох явуулах асуудлыг шийдсэн байна. Солонгос хоорондын харилцааны бүхий л асуудлыг хариуцаж байгаа энэ яам одоогийн байдлаар өөрийн төлөөлөгчдөө энэ зорилгын үүднээс Вашингтон, Токио, Бээжин хотуудад суулгаад байна.