Пүрэв гаригт Ливи улсын зүүн өмнөд нутгийн Куфра хотын дүүрэгт тубу, зувайя омгуудын дайнчдын хооронд болсон байлдааны явцад 47 хүн амь насаа алджээ. Франс Пресс агентлаг энэ тухай мэдээллээ. Урьд нь 18 хүн амь насаа алдсан гэж мэдээлж байсан юм. Эмч нарын үзэж байгаагаар амь насаа алдсан 32 хүн нь тубу омгийнхон байна. Олон тооны хүн шархадсны дотор хүүхэд, эмэгтэйчүүд байна. Энэ мөргөлдөөний үеэр талууд хүнд зэвсэг, броне техник хэрэглсний улмаас олон байшин нуран унажээ. Энэ нутагт байрлаж байгаа цэргийн анги нэгтгэлүүд энэ мөргөлдөөнд оролцоогүй гэж Ливи улсын армийн эх сурвалж мэдээлсэн байна. Ливийн тубу болон зувайя омгийнхоны дайсагналцаа эрт дээр үеэс улбаатай бөгөөд ливийн төр засагт том асуудал үүсгэж байгаа юм. Энэ оны 2-р сард Куфру хотын дүүрэгт тубу, зувайя омгийнхны хооронд болсон мөргөлдөөн 12 хоног үргэлжилж хоёр талаас 100 гаруй хүн амь насаа алдаж байсан юм.