Окинава арал дээр Вашингтон америкийн тээврийн онгоцуудыг байрлуулвал АНУ-ын цэргийн баазуудыг хааж магадгүй. Тус арлын амбан захирагч Хирокадзу Накаима, Япон улсын БХЯ-ны сайд Сатоси Моримототой хэлэлцээр хийх үеэрээ ингэж мэдэгдсэн байна. Америкийн Флорида муж болон Марокко улсад ийм төрлийн онгоц унасан шалтгааныг мөрдөн байцаах ажил дуусахаас нааш АНУ-ын онгоцууд Япон улсын нутаг дэвсгэр дээгүүр нислэг үйлдэхгүй гэж урьд нь БХЯ, арлын удирдлагуудад амлаж байсан юм. Футэмма баазыг тус арлаас нүүлгэх ёстой гэж Окинава арлын засаг захиргаа үзэж байгаа юм.