Токио хотоос баруун зүгт орших Фукуи мужийн “Ои” АЦС-ийнхаа жлыг Япон улс сэргээж байна. Тус улсад 5-р сарын эхээр зогсоосон бүх реакторуудаас хамгийн түрүүнд ажиллуулахаар шийдсэн анхны АЦС энэ юм. Төр засаг болон орон нутгийн захиргааны хооронд маш хүнд хэцүү хэлэлцээр болсны дараа “Ои”АЦС-ийн 3,4-р эрчим хүчний блокуудыг ажиллуулахаар шийдсэн байна. Фукуи муж болон Ои хотын удирдлагууд тус станцийн оператор компаниас АЦС-ийн аюулгүй байдлын талаар нэмэлт баталгаа шардсан байна. Ерөнхий сайд Ёсихико Нода тэргүүтэй Япон улсын төр засаг “Ои” АЦС-ийг яаралтай ажиллуулах шаардлагатай гэж үзсэн юм. Япон улсын эдийн засгийг тогтворжуулахад энэ нь зайлшгүй шаардлагатай байна гэж мэдэгдсэн юм. АЦС-ийн ажлыг сэргээх талаар тэд 6-р сард тохиролцож чадаагүй юм. Атомын эрчим хүчийг ашиглах ажилд эргэн орох шийдвэр гаргасанд олон хүн сэтгэл дундуур байна. “Ои” АЦС-ийг дахин ажиллуулхыг эсэргүүцсэн олон мянган хүний жагсаал Токио болон бусад хотуудад болсон байна.