Орос улс олон үндэстний орон. Тус улсад 180 гаруй үндэстэн болон угсаатнууд аж төрдөг. Үндэстэн бүр өөрийн түүх, соёл, уламжлал ёс заншилтай төдийгүй өөрийн гэсэн тэмдэглэж өнгөрүүдэг баяртай. Бид өнөөдөр тэдгээрийн зарим дээр очих болно.

Эхний буудал Казань хот. Татарстан улсын нийслэл Казань хот Ижил мөрний дунд урсгалын орчимд оршдог юм.

Сабантуй баяр нь Татарстаны хамгийн их нэртэй брендын нэг юм. Түрэг хэлнээс “анжисны баяр” гэж орчуулагддаг . Баярыг уламжлал ёсоор хаврын ташалангийг ажил дуусахад тэмдэглэдэг аж. Эхлээд тариачдын тэмдэглэдэг баяр байснаа, хожим “сабантуй “ баярыг хотуудад ч тэмдэглэх болжээ.

Баярт эртнээс бэлтгэж эхэлдэг. Казань хотын захад түрэгийн үеэс майдан гэж нэрлэж ирсэн баяр тэмдэглэх газрыг тохижуулдаг. Нэг шөнийн дотор л бүхэл бүтэн хотхон босдог. Худалдаа үйлчилгээний болон дарханы газрууд, торгон гоёмсог майхануудад кафе, түргэн хоолны газрууд болоод янз бүрийн уралдаант тоглоомууд байх аж. Баярын өглөө эрт хотхоны хаалган дээр татар үндэсний хувцастай сайхан бүсгүйчүүд ирдэг. Бүсгүйчүүд зочдыг угтан авч, мэнд усыг нь мэдэж, хоол унд санал болгоно. Хөнгөхөн хөшигний цаана зассан зочны ширээн дээр татар үндэстний хоол хүнс болох хатаасан хиам, адууны жигнэсэн мах, айраг тавьсан байна. Зочдод залуу галууны хатаасан мах маш их таалагддаг юм. Энэ хүнс нь татаруудын хамгийн хүндтэй зоогт тооцогддог бөгөөд бэлтгэхэд маш энгийн юм. Галууны бүхэл махыг давслаад, гялгар цаасанд боож, харанхуй сэрүүн газар дүүжилнэ. 3-4 сарын дараа галууг зочны ширээний голд тавьж болно.

Сабантуй дээр ирсэн хэн бүхнийг заавал татарын үндэсний амттан болох чак-чакаар дайлдаг. Энэ нь зөгийн бал дусаасан тосонд шарсан хөөсөн бөмбөлгүүд юм. Чак нь дорно- дахины амттаны нэг төрөл, энэ боовыг татар эмэгтэй бүр чадварлаг хийдэг. Дашрамд хэлэхэд, дэлхийн хамгийн том чак-чакийг Казань хотын 1000 жилийн түүхэн ойд зориулан 2005 онд хийжээ. Тэр аварга том Чакыг харсан хүмүүс ярьж байгаагаар, нэг тонн гаруй жинтэй байсан аварга чак-чакийг арга хэмжээнд оролцогчид хэдхэн минутын дотор зөөж дууссан гэжээ.

Сабантуй баярыг Ижил мөрний хавийн бүгд найрамдах улсууд тэмдэглэдэг юм. Эрт дээр үеэс баярт үндэснийхээ хувцсаар гоёж, амттан идээгээ тавьж, уралдаан тэмцээн зохиож явуулж ирдэг сайхан уламжлалтай.


Ахимагдуу насны хүмүүс авдарнаасаа уламжлалт үндэснийхээ хувцсыг гаргаж иж бүрнээр нь өмсдөг. Харин арай жаахан нас залуучууд нь малгай төдийхнөөр хязгаарлагддаг. Эрэгтэй хүн тоорцог өмсдөг. Үүнийг даавуугаар хийж, торго, саа хоргойгоор эмжиж, хэлхээ шигтгээнүүдээр гоёж чимдэг. Харин эмэгтэйчүүдийн өмсдөг малгайг калфак гэх буюу тансаг хамба хилэнгээр янз бүрийн чимэг зүйлээр гоёж оёдог юм. Эрэгтэйчүүдийн үндэсний хувцасны заавал зүүх ёстой зүйл бол дээгүүр өмсөх хувцсыг бүслэх бүс юм. Баян хүмүүсийн хувьд бүс нь өөрийнхээ бэл бэнчинг харуулах нэг хэлбэр байлаа. Бүсийг үнэтэй өнгийн торгоор хийж, захыг нь алтан юм уу, мөнгөн цацгаар чимсэн байдаг.

Харин бүс булаалдах тэмцээн нь өнөөг хүртэл сабантуй баярын хөгжилтэй хэсгийн нэг болж ирсэн юм. Энэ төрлийн тэмцээнд жингийн болон ямар нэгэн дүрэм журам үгүй. Уламжлал ёсоор тэмцээнийг сургуулийн өмнөх насны эрэгтэй хүүхдүүд эхлүүлж, дараа нь сургуулийн сурагчид, өвсөр насныхан, дунд насныхан үргэлжлүүлдэг. Харин тэмцээний шийдвэрлэх хэсэгт баатарууд оролцдог. Эцсийн шийдвэрлэх шатанд урьдчилсан барилдаанд оролцсон аваргууд оролцдоно. Ингээд хамгийн эцэст хивсэн дээр хамгийн хүчтэй хос үлдэнэ. Бүсийн төлөө барилдааны аваргаар шалгарсан хүнд Сабантуй баярын хамгийн нэр хүндтэй шагнал автомашинаар шагнадаг. Хэрвээ энэ баяр нь хөдөө тосгонд болж байгаа бол тэнд түрүүлсэн хүнд хамгийн тарган хонтнор шагнадаг бөгөөд түүнийгээ мөрөн дээрээ дамнан тавиад явах ёстой аж.

Нөгөөтэйгүүр, наадмын аль ч талбайн эргэн тойронд инээд, хөөртэй байдаг юм. Сабантуй баяр ид үргэлжилж байхад дүүрэн устай аягатай гүйлт, шуудайтай гүйлт, хосоороо гүйлт, нэг оролцогчийн баруун хөлийг нөгөө оролцогчийн зүүн хөлтэй уяж уралдах зэргийн уралдаан тэмцээнүүд болдог юм. Багаараа олс татах тэмцээнд оролцох дуртай байдаг. Түүнчлэн, дууны, уран уншлагын болон бүжгийн тэмцээн явагддаг. Тэмцээнд ямар ч хүн оролцож болно. Тиймээс ардууд сабантуй баярт дуртай, энэ баяр дээр уйдахын аргагуй юм.

Харин одоо Якутад очъе. Энэ бүс нутаг нь Орос улсын хамгийн хүйтэн бүс бөгөөд эндхийн нутгийн бараг тал хэсэг нь хойд туйлд ордог юм. Якутын Оймякон тосгон дэлхийн хойд туйлаар тооцогддог. Якут улсын эзэлдэг талбай нь Францын улсыг нийлүүлсэнтэй тэнцэх юм. Харин энэ өргөн уудам нутаг дээр сая хүрэхгүй хүн амьдардаг.

Якутад хамгийн өргөн тэмдэглэдэг баяр бол Шинэ жилийн баяр юм. Тиймээс энэхүү баярыг оросуудын хамт өвөл тэмдэглэхийн зээрэгцээ зургадугаар сарын сүүлийн арав хоногт болдог юм. Зуны улирлын шинэ жилийг якутууд Ысыаха гэж нэрлэж заншижээ. Энэхүү баярыг эрт дээр үеэс урт удаан өвлийг өнтэй давсны баяр болгон тэмдэглэж иржээ. Хүмүүс баярыг хамтдаа тэмдэглэхийн тулд өмнө нь өнгө өнгийн туг дарцаг болон туузаар баярын уудам талбайг чимдэг .

Баярын өдөр цаг агаар муудах үед зориулж тусгайлан үндэсний “урасу” урцуудыг талбайн захаар тойруулан барьдаг. Энэ нь якут үндэстэний зуны оромж бөгөөд үүнийг шон болон хус модны холтсоор барьдаг. Энэ нь борооноос төдийгүй үдийн халуун нарнаас хамгаалдаг. Дашрамд хэлхэд, Якутад зуны цагт халуу шатах нь ховор биш ч, зун нь ахар богино хугацаанд болж өнгөрдөг.

Ысыаха баярын үеэр айраг уух ёстой байдаг. Айраг нь якутуудын хувьд ариун ундаа юм. Айрагаар хүндэт зочдыг дайлаж, гал тахидаг. Энэ зан үйлийг цагаан хувцас өмссөн бөө үйлддэг. Айрагтай хулыг толгойн дээрээ өргөж, тэр якутын бурханд мөргөл үйлддэг. Дараа нь айрагныхаа хагасыг галд өргөж, аяганд үлдэсэн айргаар хүмүүс, амьтан, ургамлыг аравнайлдаг. Зан үүл дууссаны дараа хөгжөөнт тоглоомын цаг болдог: морь уралдах, олс татах болон дэрээр байлдах зэрэг наадгай орно.

Якутын Ысыах баяр бол байнга үзэх харах зүйлээрээ гайхшрал төрүүлдэг. Эдгээр нь өвөрмөц зан үйл, үндэсний өнгө алагласан гоёмсог хувцас юм. Ысыах баяраар Орос улсын бусад бүс нутгуудаас болон гадаадын орнуудаас ирэх зочдод зориулан соёлын урлагийн наадам зохион явуулдаг.

Та бүхэнд якутын “хомус” сонсохыг урьж байна. Энэхүү эртний хөгжмийн зэмсэг нь хагас мартагдаад байсан, харин одоо хоёр дахь удаагаа төрөөд буй юм.

Алс-Дорнодын Камчаткийн хойгийн уугуул иргэдийн үндэсний баяр “штельмений” үеэр эндхийн ард иргэд хөөмий хайлж, ариусах зан үйлүүд хийж, олон цаг үргэлжлэх цан хэнгэрэгийн дуун дор бүжицгээнэ. Эртний Алхалалай баярыг намрын эхэн үед тэмдэглэдэг. Ительменчүүдийн хувьд бол энэхүү баяр нь камчаткийн байгаль дэлхийн гол усанд арван их загас, ой модонд арвин их мөөг, жимс хайрласанд талархаж буй нь энэ юм.

Баярын хамгийн оргил хэсэг нь тэнгэрийн доорх бүжиг. Уралдааны дүрэм маш хатуу. Бүжигнээс ердөө 3 минутаас илүүгүй холдож болох аж. Ингэхдээ ямарч сэргээш хэрэглэж үл болно. Харин хүч тэнхээгээ дэмжихийн тулд бага зэргийн ургамлын цай л ууж болно. Хөгжим нь цан хэнгэрэг. Хэсэг хугацаа өнгөрсний дараа бүжгийн уралдаанд оролцогшдыг дэмжихээр шилдэг хөмийчид гарч хөөмийлөнө. Хөөмийн техник маш хүнд . Хөмийгөөр янз бүрийн амьтны дуу авиаг чадварлаг ч гаргадаг юм.

Бүжгийн уралдаанд оролцогч хэдэн арван хосуудаас 4-6 хос тунаж үлдэдэг. Эд нар бол шөнийн турш бүжиглэж, шадгарч үлдсэн. Сонирхуулж хэлхэд, 2011 оны 9-р сард болсон Алхалалай баярын бүжиг 16 цаг 10 минут үргэлжилсэн. Энэ бол дээд амжилт байлаа. Ительмены хөгшчүүл залуу бүжигчдийг хараад сайшаалтай нь аргагуй толгой дохисоор байлаа. Тэд элэнц хуланцынхаа сүнсийг ийм удаан баярлуулж байсангүй.