Ким Ир Сений төрсөний 100 жилийн ойд зориулсан парад дээр БНАСАУ-ын төр засаг хуурамч баллистик пуужин үзүүлсэн гэж НҮБ-ын хориг арга хэмжээ авах комиссийн шинжээчид үзэж байна. Энэ тухай бямба гаригт Франс Пресс агентлаг уламжилсан байна. Тус агентлагын мэдээлж байгаагаар KN-08 пуужингийн тухай ярьж байгаа ба энэ пуужинг хэзээч туршаагүй гэж шинжээчид үзэж байгаа юм. Пхеньян тив алагсагч баллистик пуужинтай гэдгийг батлах нэг ч баримт одоо болтол байхгүй гэж шинжээчид бичсэн байна. Пхеньянд 4-р сарын 15-нд болсон парад дээр ашигласан найман тэнхлэгтэй пуужин тээвэрлэгч, хөөргөгч төхөөрөмж НҮБ-ын шинжээчдийн анхаарлыг татсан байна. Хятад улс НҮБ-ын хоригийг зөрчин БНАСАУ-д ийм хоёр төхөөрөмж нийлүүлсэн байж магадгүй гэж урьд нь японы ОНХМХ-үүд мэдээлж байсан юм. Энэ талаар АНУ сэтгэл түгшиж байгаагаа илэрхийлсэн ба японы ОНХМХ-үүдийн мэдээлэлийг БНХАУ няцаасан бөгөөд БНАСАУ-д хууль бус бараа нийлүүлээгүй гэж мэдэгдсэн байна. БНАСАУ-д асар хүчирхэг пуужин тээгч зүтгүүр хаанаас ирснийг нягт мөрдөн байцаана гэж НҮБ-ын комиссийн шинжээчид мэдэгдсэн байна. НҮБ-ын хориг арга хэмжэний комиссийн төлөөлөгчид энэ парадын бичлэг дээрээс “Мерседес-Бенц”-ийн S ангилалын сүүлчийн серийн S600 машинтай маш төсөөтэй авотмашиныг олж үзсэн байна. Цөмийн туршилт хийсний дараа авсан 2006,2009 оны НҮБ-ын хориг арга хэмжээний дагуу БНАСАУ-д тансаг хэрэглээний бараа нийлүүлхийг хориглосон билээ.