Олон улсын багтай оросын жолоодлогот “Союз” хөлөг өнөөдөр москвагийн цагаар 08:48 минутад ОУСС-аас автомат горимоор салсан байна. Оросын сансарын нисгэгч Олег Кононенко, НАСА-гийн одон орон судлаач Дональд Петтит, Европын сансарын агентлагын одон орон судлаач Андре Кейперс нарын суусан буугч аппарат москвагийн цагаар 12:15 минут орчимд казахстаны Жезказган хотоос зүүн урд 150 километр орчимд газардах ёстой юм.