0Сирид түркийн онгоцыг буудан унагасан үйл явдалтай холбоотой мэдээлэл Москвад байна гэж ОУ-ын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров, “Үйл ажиллагаа явуулах бүлгийн” уулзалтын дүнгээр Женевт хийсэн хэвлэлийн бага хурал дээр мэдэгдлээ. Москва мэдээлэлээ хуваалцахад бэлэн байна гэхдээ гол мөрдөн байцаалтыг Анзкара, Дамаск хоёр хийх ёстой гэж дипломатч тэмдэглэсэн байна. “Хамгийн гол нь одоо энэ үйл явдлыг аль нэгэн талд дарамт үзүүлэхэд ашиглах явдлыг гаргуулж болохгүй” гэж Лавров дүгнэн хэлсэн байна. Түрк улсын АЦХ-ний тагнуулын онгоц Сири улстай хилэлдэг бүсээс холгүй радараас алга болсон юм. Энэ онгоц манай хилийг зөрчсөн учир устгасан гэж Сири улс мэдээлсэн юм. Манай онгоцыг олон улсын усан хилд буудсан бөгөөд хэлтэрхийнүүд нь сирийн усан хилд унасан гэж Түрк улсын ГХЯ үзэж байгаа юм.