Орос улсын засгийн газар НАТО-д Улъяновск хотоор Афганистан руу агаараар болон газраар ачаа тээвэрлэх зөвшөөрөл олгов. 6-р сарын 25-нд гарсан холбогдох тогтоолыг баасан гаригт холбооны улсын норматив, даалгавруудын санд нийтэлжээ. НАТО-гийн дамжин өнгөрүүлэх баазыг Улъяновскд байгуулах тухай мэдээлэл олон нийтийн анхаарлыг их татсан юм. Тухайлбал, Оросын Коммунист нам тус пунктыг эсрэг байр суурьтай байгаа бөгөөд үүнийг жинхэн “НАТО-гийн бааз “ гэж нэрлэсэн юм. Оросын эрх баригчид, тэр дундаа тэргүүн шадар сайд Дмитрий Рогозин үүнийг чухамдаа энэ нь АНУ ын юм уу, Хойд Атлантын эвсэлийн цэргийн бааз бус, харин дамжин өнгөрөх бааз гэж нэг бус удаа батлан хэлж буй юм. Баримт бичигт заасны дагуу төмөр зам, автомашин болон агаарын тээвэр хийх юм