Оросын шигшээ баг 7-р сарын 27-оос 8-р сарын 12 хүртэл Лондонд болох зуны Олимпийн наадамд багийн нийт үр дүнгээр эхний хүчит гурван багийн тоонд орох төлөвлөгөөтэй байна. Их Британи, Германи, Хятад, АНУ-ын багууд оросынхны гол өрсөлдөгчид болно.

Английн нийслэлд спортын 37 төрлөөр 302 багц медалийн төлөө өрсөлдөх юм. Орос улс спортын 34 төрлийн тэмцээнд оролцох зөвшөөрлийн бичиг аваад байна. 450 орчим тамирчин оросын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд орно. Оросын тамирчид 20 гаруй алтан медаль авах төлөвлөгөөтэй байна гэж ОХУ-ын спортын сайд Виталий Мутко хэлээд

«Бид урьдын нэгэн адил бөх, бокс, уран сайхны гимнастик, уран сайхны сэлэлт зэрэг спортын уламжлалт төрөлд найдвар тавьж байна. Багийн гишүүдийн дундаж наслалт 26 юм. Эхний гурван байр эзлэсэн орнуудын тоонд орох төлөвлөгөө маань ор үндэстэй байна» гэв.

Сайдын хэлснээр оросын шигшээ баг обьектив шалтгаанаас болж АНУ, Хятадын хүчтэй хоёр багийн гишүүдтэй өрсөлдөхэд хэцүү юм. Гэвч спортын тэмцээн уралдааны дүнг урьдчилан лавтай таамаглах аргагүй. Амжилт тамирчдын сэтгэл санаа, урам зориг, мэргэшил ба аз дайрах эсэхээс ихээхэн шалтгаална гэж Виталий Мутко хэлээд

«Усан бөмбөгийн эмэгтэйчүүдийн баг маш сайн байна. Түүнчлэн манай эмэгтэйчүүдийн гар бөмбөгийн баг хүчтэй байна. Эмэгтэй сагсан бөмбөгчид ч амжилт гаргах бололтой. Иймээс ерөнхийдөө сайн үр дүнд хүрнэ гэдэгт найдаж байна гэв.

Орос Паралимпийн багийн гишүүдэд их найдаж байна гэж Виталий Мутко хэлээд «Хүчит 182 тамирчин Паралимпийн багийн бүрэлдэхүүнд орох юм. Энэ нь Бээжингийн Олимпиэс бараг хоёр дахин илүү олон байна. Мэдээжээр энэ нь хамгийн гол зүйл биш. Паралимпийн баг маань тахир дутуу хүмүүсийн дотор спортын хөгжилд шижим түлхэц үзээлэхийг чухалчлан үзэж байна» гэв.

Виталий Муткогийн хэлснээр Оросын шигшээ баг Паралимпийн тэмцээнд спортын 12 төрлөөр өрсөлдөх юм. 20 төрөл Паралимпийн хөтөлбөрт багтана. Хэтдээ Паралимпийн багийн гишүүдийн тоо өсөн нэмэгдэнэ. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст зориулсан спортын тусгай төвийн сүлжээг байгуулсны үр дүнд ийм боломжтой болох юм. Олон улсын бүх стандартад нийцсэн «Ока» сургуулилах анхны цогцолбор ажиллаж эхэллээ.