АНД-н бүс нутгийн Сибирийн томоохон төв Красноярск хотод 6-р сарын 28- нд нээлтээ хийсэн Олон улсын хөгжмийн III их наадмын нээлтийн ёслолд зориулсан ”Дэлхийн хүмүүст хүргэх илгээлт” гайхамшигтай авангард дууны найруулга эгшиглэсэн юм.

Их наадмын ажил шууд хөгжмийн нотноос эхэлсэн гэхэд бараг хэлсдэхгүй юм. Энд соёлын бүхий л төрлүүдийг толилуулахаар бэлэн болжээ. Нэрэндээ “хөгжим” гэж оруулсан боловч, тус наадамд зурачид, кино найруулагчид, бүжигчид, театрын болон гар урлалын мастерууд уригдсан байлаа. Нэг үгээр хэлбэл, 19 орны 500 гаруй уран бүтээлчид хуран цугларчээ.

Хамгийн их сонирхолтой төслүүдийн нэгийн зураачид бэлтгэсэн байлаа. Энэ бол бол оролцогчдын бүтээлүүдээр зохиосон “UNIVERSUM Азия”интернет чуулган байлаа. Үүнээс хоёр долоо хоногийн өмнө Монгол, Япон, Хятад, Өмнөд Солонгосын болон тус улсын янз бүрийн Бүгд найрамдах улсуудаас ирсэн зураачид нь Крсаноярскаас 500 км зайд орших Шушенское тосгонд очсон юм. Тэд тэндхийн сибирийн байгалийн сайхныг үзэхийн зэрэгцээ уран бүтээлээ туурвих боломжтой байсан юм.

Өмнөд-Солонгосын зураач Ли Вон Хва “Оросын дуу хоолой” радиод өгсөн ярилцлагадаа оросын мэргэжил нэгтэнүүдээсээ ихийг сурсан гээд, Интернет плэнерыг уламжлал болгох хүсэлтэй байгаа тухайгаа ярьсан юм.

«Хүндрэл гарсантай холбогдуулан бид бүгдээрэ энэхүү нээлтийн ажиллагаанд шургуу бэлтгэсэн гэж солонгосын мастер ярьж байна. Энэхүү үзэсгэлэнд оролцох завшаан надад тохиолдсонд би их баяртай байна. Азийн бүх төлөөлөгчид бид бүгдээрээ хамтдаа амьдарч, ажилласан. Бид энд нөхөрлөж, ойр дотно болсонд би их баяртай байна» гэж Ли Вон Хва хэллээ.

Хүмүүс ойр байх гэдэг бол ердөө ойртоно гэж байгаа үг биш юм. Тэр тусмаа уран бүтээл дээр бол бүрч үгүй. Үүнийгээ бид зургаар, киногоор, уранг бүтээлээрээ Красноярскийн их наадам дээр харуулж чадсан гэж Хятадын найруулагч Хань Цзе итглэтэй байна.

«Үндэсний кино бол хүмүүсийн шийдвэрлэх асуудлуулыг, тодорхой хүний зовиур, сэтгэл санааны байдлыг харуулах ёстой байдаг. Ард түмэн бүрд энэ нь өөр өөр болж өнгөрдөг. Миний бодход, хятадын тодорхой стилийг бий болгож чадсан. Англичууд болон францчууд нь өөрсдийн кинозургийг хятадад авч байнаг гэхдээ үүгээрээ тэд хятад болохгуй. Янз бүрийн уламжлал ёс заншил нь янз бүрийн үр дүн өгдөг» гэж Хань Цзе хэллээ.

Өчигдөр Красноярскийн дуурь, бүжгийн театрт нэгэн дуурийн жүжгийн нээлт боллоо. Энэ бол “Садко “ дуурь. Дуурьт анх удаагаа Монгол, Солонгосын дуучид дууллаа. Уг үзвэрийг зориудаар АНД-н бүсийн Олон улсын хөгжмийн III их наадамд бэлтгэн тавьсан ажээ.

Тус домог-дуурийн сибирийн хувилбар нь хосгүй болжээ. Учир нь өчигдрийн үдэш үзэгч олны бишрэн үзэж байсан эл тоглолт нь анхны ба сүүлийн удаа тоглогдсон юм. “Садко”-д ганцхан удаа дуулах гэж Красноярскд Б.Алтанхуяг, Э.Амартувшин нар /Монгол улс/ болон О Кен Сик /Өмнөд Солонгос/ хүрэлцэн ирсэн юм. Тэд өөрсдийн баатрынхаа дүртэй үндэстэнийхээ хувьд таарахгүй ч гэлээ, дуу хоолойн өнгөөрөө гадаадын дуучид болон красноярскийн үзэгч олныг бишрүлсэн юм. Садкогийн дүрд Их театрын гоцлол дуучин Орос улсын гавъяат жүжигчин Михаил Губский дуулсан юм.

Өнөөдөр АНД-н бүс нутгийн Олон улсын хөгжмийн III их наадам Енисейн мөрний хотод ажлаа үргэлжлүүлж байна. Красноярскийн дуурь, бүжгийн театр “Жизель” сонгодог бүжгийн жүжгийг тоглох юм. Бүжгэн жүжгийн гол хоер партийг Хятад улсын Үндсэний театрын гоцлол бүжигчид Цао Шуцы болон Шэн Шидонг нар бүжиглэнэ.

7-р сарын 1-нд Красноярскийн дуурийн театрт “Чио-Чио-сан” дуурь тоглоно. Гол дүрд японы дуурийн нэрт дуучин Юрико Нонага дуулна. Их наадам 7-р сарын 3-нд дуусах юм. Энэ өдөр Красноярскийн дуурь бүжгийн театрт АНД-н бүс нутгийн хөжгмийн наадмын төлөөлөгчид-одуудын оролцоотой гала концерт болно. Концертын хөтөлбөрт японы уламжлалт хөгжмийн зэмсэг -тейко бөмбөрийн тоглолт болох юм.