«Оросын дуу хоолой» радио хөгжмийн нэвтрүүлгээ сонсогчдынхоо анхааралд толилуулж байна.

Зуны улирал бол наадам, тэмцээн, концертын уламжлалт үе юм. Москвагийн зарлалуууд симфони, жаз, ардын ба эстрадын хөгжим сонирхогчдыг концертод урьж байна. Өнөөдөр 2012 оны зуны улирлын яруу сайхан хэдэн үйл явдлын тухай өгүүлнэ.

Энэ зун Москва болон түүний дүүрэгт сонирхолтой олон концерт, наадам уламжлал ёсоор задгай тайзанд болно.

«Эдлэн.Жаз» гэдэг олон улсын анхны наадам 2004 онд Москва орчмын Архангельское эдлэнд болсон билээ. Одоо тэр оросын жаз хөгжмийн томоохон төсөл болсон. Энэ наадмыг жил дутам 30 мянга гаруй хүн сонирхож байна. Тоглолт 2-3 өдрийн турш 5 тайзанд болдог. Оросын ба гадаадын нэрд гарсан жаз хөгжимчид наадамд оролцож байна.

Анатолий Кроллын биг-бенд наадамд олонтаа оролцов. Энэ оны наадамд ч оролцох юм. Нэрд гарсан жаз хөгжмийн хамтлаг одоо «Эртний Москвагийн инээмсгэл» эвлүүлгийг хөгжимдөхийг сонсоно уу. (Хөгжим)

Оросын домогт рок-хөгжимчин Гарик Сукачёвын крнцерт ямагт Москва хотын соёлын амьдралын сонирхолтой үйл явдал болдог. Ер бусын авьяаслаг хөгжимчний уран бүтээл дуулж хөгжимдөх, хөгжмийн эвлүүлэг зохиохоор хязгаарлаглдахгүй байна. Тэрээр яруу найрагч, кино найруулагч, жүжигчин юм. Гарик Сукачёв тоглолтынхоо үеэр уран чадвараа дайчлан үзэгч олонд зориулдаг.

«Неприкасаемые» чуулгын удирдагч Гарик Сукачёв 7-р сарын эхээр Москвагаас 115 км зайтай Тверь мужид уламжлал ёсоор задгай талбарт зохион явуулдаг «Нашествие» рок хөгжмийн том наадамд дуртайяа оролцдог юм.Гарик Сукачёвын «Сайхан нутаг байдгийг мэднэ» эвлүүлгээр өнөөдрийн хегжмийн нэвтрүүлгээ үргэлжлуулье. (Хөгжим)

Ардын дуу хоолойтой, жинхэнэ орос хүний санаа сэтгэлтэй дуучин Надежда Кадышеваг Оросын чанадад ч андахгүй. Манай орны бүх өнцөг булангийн хүмүүс түүний авьяас билгийг тахин шүтэгчид Москвад тоглох конертод нь ирж, хамт дуулцгааж, баярлан баясаж байдаг. Түүний бичүүлсэн маш олон ардын ба орчин цагийн дуу олонд түгсэн. Энэ зуны улирал Надежда Кадышева «Шилдэг дуунууд» шинэ хөтөлбөрөө «Алтан цагариг» Москвагийн ардын дуу хөгжмийн театрт танилцуулан тоглоно. Надежда Кадышева «Энэ зун яах вэ» дууг дуулна.