Бямба гаригт Женевт ГХЯ-ны тэргүүн нарын түвшингийн олон улсын бага хурал нээгдлээ. Хуралдаан хаалттай дэглэмээр явж байгаа бөгөөд хурлын дүнгийн талаар НҮБ-ын болон АОЛ-ийн орнуудын тусгай төлөөлөгч Кофи Аннан болон АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Хилари Клинтон, ОХУ ын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров нарын хийх хэвлэлийн бага хурал дээр зарлах юм. Женевын уулзалт дээр НҮБ-ын АЗ-ийн байнгын төлөөлөгчид /Орос, АНУ, Хятад, Их Британи/ болон АОЛ, ЕХ болон Түрк улс оролцож байна. Сайд нар сирийн дотоод хямралыг даван туулахад болзошгүй арга хэмжээний асуудлуудыг хэлэлцэж байгаа бөгөөд НҮБ-ын гаргасан тоо баримтаар  15 мянга гаруй хүн нэрвэгдээд банйа.