Хятадын Шинжаан -Уйгурын автономит районы баруун хэсэгт гарсан газар хөдлөлтийн улмаас 24 хүн нэрвэгдэв. Нас барсан хүмүүсийн тухай ямар нэгэн мэдээлэл алга байна гэж Синьхуа уламжлав. Өмнө нь 10 хүн шархадсан тухай мэдээлж байсан. АНУ ын геологийн албанаас газар хөдлөлтийг 6,3 баллтай байсан гэж дүгнэв. Хятадын Төв телевизийн / CCTV /мэдээлснээр, нэрвэгдсэн газруудад орон сууцны олон тооны байшин барилгууд нурж эвдэрчээ. Бүс нутагт чулуу нурсаны улмаас тээврийн хэрэгсэлүүдэд ялимгүй саатал гарчээ. Өмнө нь энэ долоо хоногт Хятадын Сычуань мужид 5,7 баллтай газар хөдлөсний улмаас 4 хүн нас барж, 100 гаруй хүн шархадсан юм.